news-details
Business

Д. Сумъяабазар: Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Улаанбаатар хотыг моджуулах, зүлэгжүүлэх ажлыг жил бүр хийдэг ч төдий л үр дүнгүй байдаг. Иймээс хэчнээн талбайд хэдэн мод тарих вэ гэдгийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяраас тодруулахад “185 га-д нийслэлийн хөрөнгөөр ойжуулалт, нөхөн сэргээлт хийнэ. 16 га-д хувийн хөрөнгөөр мод тарина” хэмээлээ.
Мод тарих болон зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, мөн Ойжуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгтэй. Энэ талаарх мэдээллийг долоо хоног тутам өгч ажиллахыг даалгасан юм.
Мөн дөрөвдүгээр сарын 29-нөөс эхэлсэн Энхтайваны гүүрийн засварын ажлыг шуурхай, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, хугацаанд нь замыг нээхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн маршрут, сүлжээ төлөвлөлт, хүртээмжийг сайжруулах, такси үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх ажлын хэсэг гарч, гурван төрлийн төлөвлөлт хийж байгаагаа танилцуулсан юм
May be an image of 1 person, standing and sitting
 
 
 
 

Сэтгэгдэл