news-details
Business

БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ПЭНГСАВАН ГЭЭВБАСӨД ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНАЛАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд Итгэмжлэх жуух бичгийн хувийг Дэд сайд Б.Мөнхжинд гардуулж тэрбээр БНАЛАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын үүрэгт ажилдаа орлоо.

Дэд сайд Б.Мөнхжин Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд-ийг Монгол Улсад тавтай морилохыг хүсэж үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь Монгол Улсын Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн, Монгол Улс Зүүн Өмнөд Ази дахь уламжлалт түнш БНАЛАУ-тай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг онцолж, цаашид Монгол, Лаосын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Сэтгэгдэл