news-details
Business

АЖ АХУЙ НЭГЖ, АЛБАН БАЙГУУЛЛАГУУД ДОТООДДОО ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙТАР БАРИМТЛАН ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХИЙГ АНХААРУУЛАВ

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар танилцуулав. Мөн дүүргийн цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлыг илтгэж, санал солилцлоо.
Аж ахуйн нэгж, албан байгууллагууд, Тамгын газрын дэргэдэх харьяа хэлтсүүд дотооддоо халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг онцлов. Мөн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврыг танилцуулан албажуулан хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Тодруулбал, Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбайн хяналтыг сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Дүүргийн нутаг дэвсгэрт “Covid-19” халдвар болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлт хийх, Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн гудамж талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх, дүгнэлт, саналыг танилцуулахыг үүрэг болгов.May be an image of 2 people and people sitting
May be an image of 1 person, standing, sitting and text
May be an image of 4 people, screen and text
May be an image of one or more people, people sitting and text
 

Сэтгэгдэл