news-details
Business

ЕРӨӨ СУМЫН БУГАНТ ТОСГОНЫ 2-Р ЦЭЦЭРЛЭГИЙН АНГИ ТАНХИМЫН ТОХИЖИЛТЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 2-р цэцэрлэг нь 1962 онд байгуулагдсан.2016 онд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орсон. 2021 оноос хамран сургалтын тоог нэмэгдүүлэх зорилгоор хуучин хичээлийн байрандаа 3 бүлэг шинээр нээн ажиллуулахаар болсон ч анги танхимын тохижилт байхгүй зэрэг асуудалтай байсныг бүрэн шийдвэрлэлээ. Ингэснээр 2021-2022 оны хичээлийн жилд Бугант тосгоны сургуулийн өмнөх боловсрол эзэмших насны 242 хүүхэд 8 бүлэгт хамрагдан суралцаж байна. Бугант тосгоны 2-р цэцэрлэгийн багш ажилчид болон бяцхан хүүхдүүддээ эрүүл энх, сайн сайхныг хүсье.

 

 

Сэтгэгдэл