news-details
Business

УИХ-ын Нийгмийн Бодлогын Байнгын Хороо

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан /2021.12.02/-аар МУ-ын Засгийн газраас 2020.04.07-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Анх 2001 онд батлагдсан Ажиллах хүч гадаадаас гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хууль 20 жилийн дараа шинэчилсэн найруулгаар батлагдах гэж байна.
Шинэчилсэн найруулгад Монгол Улсын нэгдэн орсон ОУХөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлагч компани зуучлуулагчаас аливаа төлбөр хураамж авахгүй байхаар, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах бодлоготой нийцүүлэн Засгийн газар дотоодын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан зарим салбарт зуучлах үйлчилгээ эрхлэхэд ажиллагаанд хязгаарлалт тогтоож болохоор, дотоод хөдөлмөрийн зах зээлээ дэмжих зорилгоор гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх Монгол ажилтныг дагалдан сургах гэрээ байгуулан ажилуулахаар, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс боловсрол, шинжлэх ухааны байгууллагад ажиллах эрдэм шинжилгээний ажилтан, багш, эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад гэрээгээр ажиллах мэргэжлийн багш, дасгалжуулагч, эмч, эрдэм шинжилгээний ажилтныг авч ажилуулах ажил олгогчийг чөлөөлөх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Сэтгэгдэл