news-details
Business

УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагт болжээ.  Тус хурлаар УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцэж  Х.Хэрлэнг томилохоор болжээ. Х.Хэрлэнг Монголын Засгийн газраас санал болгосон бөгөөд УБТЗ-ын даргын ажлаа маргааш албан ёсоор  хүлээн авах аж. УБТЗ-ын даргын суудал эзгүй нэлээд удсан. Уг суудалд санаархагчид ч олон байв. Өөрөөр хэлбэл, Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг санал болгосон ч оросууд огт хүлээж аваагүй юм. Харин Х.Хэрлэнг хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар томилохоор болсон нь нэг талаасаа түүнтэй ойлгоцох боломжтой гэж үзсэн бололтой. Нөгөө талаасаа ажлын туршлага, мэдлэг, улс төрийн нөлөөллийг нь үнэлсэн байх магадлал өндөр. Ямар ч байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хойд хөршид хийх айлчлалаас өмнө энэ асуудлыг шийдсэн нь Монгол, Орос хоёр тал хоёулаа Х.Хэрлэнд найдлага тавьж байна гэсэн үг. УБТЗ-д эдийн засгийн олон асуудал, бэрхшээл бий. Үүнийг шийдвэрлэж чадна гэж, хоёр тал хоёулаа үзсэн учраас олон сар эзгүй байсан УБТЗ-ын даргын суудал эзнээ олжээ.

Х.Хэрлэн нь "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, орос хэлтэй аж. Тэрбээр 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон юм.

Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн.

Эзэмшсэн боловсрол:

  • 1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр
  • 1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
  • 1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал
  • 2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга
  • 2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга
  • 2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга
  • 2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2017 оноос Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байв.

Сэтгэгдэл