news-details
Business

Б.Жарканбек: Хүлээлтээс давсан олон чухал чадварыг “Harvard Manage Mentor” хөтөлбөр өгч байна

Ирээдүйн удирдагчдаа бэлдэж буй Эрдэнэт үйлдвэр#4

     Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас 2020 онд хүний хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн юм. Үйлдвэрийн хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулсан эдгээрийн хөтөлбөрүүдийн хоёр нь “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”, “100 анхан шатны удирдагчийн манлайлал, авьяас чадварын хөтөлбөр” юм. Дээрх хөтөлбөрт хамрагдаж, оролцооны үнэлгээгээр шалгаран “Harvard Manage Mentor” удирдагчийн эрдэм ухаанд үйлдвэрийнхээ тэтгэлэгээр суралцаж буй түлхүүр ажилтнууд сэтгэгдлээ хуваалцлаа.  

Б.Жарканбек: Хүлээлтээс давсан олон чухал чадварыг “Harvard Manage Mentor” хөтөлбөр өгч байна

     Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын хэсэгт Техникийн программ зохиогч инженерээр ажилладаг. 2020-2021 оны “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан 120 залуу ажилтнаас шалгаран ирээдүйн удирдагчдыг бэлдэх, чадавхижуулах тэтгэлэгт хөтөлбөрт суралцаж байгаадаа баяртай байна. Хувь хүний хөгжил, удирдах чиглэлээр хүлээлтээс давсан олон чухал чадварт суралцаж байгаа маань хамгийн том зүйл гэж бодож байна.

Сэтгэгдэл