news-details
Business

ОРХОН АЙМАГ БАЯР НААДМЫН ЗАРДЛААСАА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАА ЗАРЦУУЛЖ ЭХЭЛЖЭЭ

Энэ жил Орхон аймгийн 45 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ойтой давхцан болж буй. Аймгийн Засаг дарга С.Батжаргал баяр наадам тэмдэглэхгүй байр суурьтай байгаа бөгөөд одоогоор баяр наадмын зардлаас 230 сая төгрөгийг эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад зориулаад буй.

Тухайлбал БОЭТ-ийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, сайжруулж нэн яаралтай байгаа амьсгалын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч, зүрхний үйл ажиллагааг сэргээх тоног төхөөрөмж зэргийн зардлыг өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэж яаралтай нийлүүлжээ.

Түүнчлэн дахин нэн шаардлагатай байгаа эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг нэмж авахад зориулж 100 сая төгрөг, халдвартай улаан бүсэд орж ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг урамшуулахад нь 30 сая төгрөгийг дэмжлэг болгон өгөхөө мэдэгджээ.

This image has an empty alt attribute; its file name is 209127652_344208953783145_3572650796926399395_n-1024x683.jpg
 
This image has an empty alt attribute; its file name is 209611463_844692406147382_3637328744481455845_n-1024x683.jpg
 
This image has an empty alt attribute; its file name is 209558650_521480152311281_3418994492114070876_n-1024x683.jpg

Сэтгэгдэл