news-details
Business

"1,072 хувьцааны ногдол ашгийг 5 дугаар сарын 1-нээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгоно"

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын нэгний өдрөөс олгох ажлыг зохион байгуулна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлж байсан юм. Дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликэйшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн Иргэд ч ногдол ашгаа авах дансаа нээлгээд байгаа. Энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас, бүртгэлийн хэлтсийн дарга С.Тулгаа "Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2,512,000 болсон бөгөөд үүнээс 2,036,000 иргэн хувьцааны данс нээлгэсэн байна. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийнэ. Мөн Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликэйшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн" гэсэн мэдээллийг өглөө. Тус компанийн нэг нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг тараагдах хэдий ч Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 45.2 мянган тонн нүүрс олборлож, 549 тэвшээр 38.2 мянган тонн нүүрс ачиж, 433 тэвшээр 49.5 мянган тонн нүүрс экспортод гаргажээ.

Түгээх

Сэтгэгдэл