news-details
Business

Ж.Байгалмаа:45 хүнд коронавирусийн халдвар илэрсэн

Коронавирусийн нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцын мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа . “2021.02.28-ны өдөр 11,905 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 45 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн 45 тохиолдлын 29 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, 13 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол гурван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Монгол Улс дахь “COVID-19”-ийн халдварын нийт батлагдсан тохиолдол 2021 оны гуравдугаар сарын 1-ний 09:00 цагийн байдлаар 2952 боллоо.

Халдвар авсан нийт өвчтөнүүдийн 77.8 хувь буюу 2299 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Сүүлийн 24 цагт 50 хүн эмчлэгдэж, гарлаа. Улсын хэмжээнд 638 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 543, хүндэвтэр 70, хүнд 9, маш хүнд нэг өвчтөн байна”гэлээ.

Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолуудын байршлын хувьд Баянгол дүүрэгт-9, Баянзүрх дүүрэгт – 18, Хан-Уул дүүрэгт – 10, Сонгинохайрхан дүүрэгт – 6, Сүхбаатар дүүрэгт – 2 тохиолдолд тус тус нэмж бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл