ЖОР ҮЗСЭН ЛАМААС
ЗОВЛОН ҮЗСЭН ЧАВГАНЦ ДЭЭР
1. Туулайн мах идвээс хүүхэд нь дуугүй буюу уруул сэтэрхий болж магадгүй
2. Ямааны мах идэгсдийн хүүхэд нь өвчлөх үлэмж болно.
3. Тахиа ба хатаасан загасны мах идвээс хүүхэд нь харшил яртай болж магадгүй.
4. Алимны модны үр, нугасны өндөг идвээс хүүхэд тонгоруу төрмой.
5. Бялзуухайн мах идэж, архи ууваас хүүхдийн сэтгэл садар самуун болвой.
6. Тахиан мах, шүлхий тутаргыг хольж идвээс хүүхэд нь цагаан хорхойтой болмой.
7. Бялзуухайны мах, буурцгийн зутан, хавсарган хэрэглэвээс хүүхдийн нүүр царай бараан өнгөтэй болмой.
8. Яст мэлхийн мах идвээс хүүхдийн хүзүү нь богино төрмой.
9. Илжигний мах идвээс хөнгөжих сар нь уртасмой.
10. Луусны мах, мөсөн чихэр идвээс ураг тогтохгүй буюу хөнгөжихөд бэрх болмой.
11. Хэтэрхий хилэгнэн хүүхэд хөхүүлэхийг цээрлэ, хүүхэд олиу солиу болзошгүй.
12. Согтуу байж битгий хөхүүл, хүүхэд нь халуун өвчин буюу хор өвчинд нэрвэгдмой.
13. Хүүхэд нь туулгаж суулгаад хэвлий нь өвдөж шөнө уйлваас эхэд нь өвчний үүсвэр байж болзошгүй, эх нь идээ ундаагаа хийчээгтүн.
14. Хүүхэд нь яр шарх зэрэг арьсны өвчтэй болвоос эх нь загас тахиа, сам хорхой, морь зэрэг амьтны махыг цээрлэ.
15. Сая төрсөн нялхсыг уйлахаас нь өмнө шар үндэс (хуалин)- дэвтээлгийн шүүсэнд цалгад өчүүхэ төдий зуураад аманд нь бага бага түрхэвээс эхийн хэвлийгээс авсан гэмийн хор арилж яр, шарх баг тусмой.
16. Аливаа нялх хүүхэд яр шарх гарч эдгэрэхгүй байвал хар даагатай эм илжигний сүүг уулгаваас бүрэн эдгэрмой, мөн хүүхдийн халуун өвчин, салхин өвчинд сайн.
Сэтгэгдэл