news-details
Business

ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙГАА ХҮҮХДИЙГ “ТАНИХ” АРГУУД, ХАНДАХ ГАЗРУУД

Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал, сэтгэл зүйч Б.Ууганцэцэгийн зөвлөснөөр  багш, нийгмийн ажилтан сурагчаа ажиглах нь маш чухал.

- Дуугаа хураах,

- Уур бухимдалтай байх,

- Ангийнхантайгаа нийлэхгүй байх,

- Хичээлээсээ хоцрох, таслах,

- Өвчтэй гэж олон удаа ирэхгүй байх,

- Хичээлдээ муудах,

- Хичээлээс гадуур ажилд оролцохгүй байх,

- Анхаарал нь төвлөхгүй байх,

- Биедээ хайхрамжгүй болох зэрэг олон үйлдлийг гаргаж байгаа бол та заавал хүүхдийг хүлээн авч тусгайлан ярилцаж, хүүхдийн нууцыг хадгалж шаардлагатай тохиолдолд бусад байгууллагуудад холбон зуучлаарай гэжээ. 

ХААНА ХАНДАХ ВЭ

 Цагдаагийн байгууллагын 102 болон хүчирхийллийн мэдээлэл үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн болон хууль зүйн  зөвлөгөө өгдөг 107, хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарын утсанд хандаарай. Эдгээр дугаарууд нь үнэ төлбөргүй бөгөөд 24 цагийн турш ажилладаг. Утас нь нэгжгүй байсан ч залгах боломжтой. Мөн  Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 96490505 утсаар нөхцөл байдлын мэдээллээ өгч, зөвлөгөө  авч болно.

Мэдээлэл өгснөөр тухайн байгууллагаас танд ямар үйлчилгээ үзүүлэхийг зөвлөж, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгч, ХЭҮТ өөрийн хамгаалах байрандаа шилжүүлэх боломжтой.

Түгээх

Сэтгэгдэл