news-details
Business

ЭРЭМДЕГ: Улсын хэмжээнд нийт 291,295 даатгуулагч “Урьдчилан сэргийлэх үзлэг “-т хамрагдаад байна


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний байдлаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа зарим төслийн явц, үр дүнгийн талаар статистик мэдээллийг танилцуулж байна.

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 291,295 даатгуулагч “Урьдчилан сэргийлэх үзлэг “-т хамрагдаад байна. Үүнээс 111,981 нь Улаанбаатар хотод, 179,314  даатгуулагч хөдөө орон нутагт хамрагджээ.

2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд хөнгөлөлттэй эмийн 357,244 жор цахимаар бичигдсэнээс 48 хувь нь даралт бууруулах эм байна. Харин эмийн сангаас авсан эмийн тоо 324,471 байна.

Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд
  • Даралт бууруулах 48 хувь,
  • Цус шингэлэх эм 10 хувь,
  • Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь,
  • Цөс шингэлэх эм 9 хувь,
  • Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,
  • Зүрхний цусан хангамж сайжруулах эм 8 хувь,
  • Өвдөлт намдаах эм 7 хувь байна.
Мөн хүүхдийн шүдний өвчлөл, эрүүл ахуй, эмчилгээний явц үр дүнгийн талаарх судалгааг танилцуулахад, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд эмчилгээ хийлгэх шаардлагагүй, эрүүл шүдтэй 4118 хүүхэд байна. 

Өчигдрийн байдлаар B, C вирусний идэвхжил тодорхойлох шинжилгээнд 1 сая 153 мянга 484 даатгуулагч хамрагджээ.

 

Түгээх

Сэтгэгдэл