news-details
Business

Монгол барагшууны ид шид

Барагшуун гэж юу вэ?

Барагшуун гэдэг нь Түвд гаралтай хадны шингэн гэсэн утгатай үг юм. Олон жилийн хадны халалт хөрөлтөөс өөрөөр хэлбэл тэлэх агших хөдөлгөөнөөс гарсан эрдэсийн нийлэмж бөгөөд хүн төрлөхтөний хэрэглээнд 3000 жилийн түүхтэй болжээ.

Далайн түвшингээс дээш 2000-4000 метрийн өндөрт эгц хаданд хайлмагтан давирхайлаг болж хувирсан хар хүрэн өнгөтэй, тослог өөрийн өвөрмөц үнэртэй, ургамлын үндэс, хад, чулуу, шороо, “Сэрэг тээх” нэртэй маш ховор төрлийн өндөрт хүйтэн нөхцөлд амьдардаг.

Дэлхий дээр зөвхөн Төвдийн өндөрлөг уулс, Монгол болон ОХУ дахь Алтайн нуруу, Дундад ази Памирын уулын бүсийн зарим хэсэгт байдаг нэн ховор, эмчилгээний чанартай байгалийн баялагт тооцогддог. Монгол нь Азийн эх газрын барагшун тархалтын төв муж хийгээд, газар зүй, цаг уур, геологийн тогтоцынхоо хувьд Монголд дээд зэргийн цэвэр барагшун үүсэж бий болсон.

Барагшууныг 3000 жилийн өмнөөс анагаах ухаанд хэрэглэж ирсэн бөгөөд 400 гаруй өвчин эмгэгийг анагаах, урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэдэг.

               

Барагшууны шинж чанар

Хар, хар хүрэн өнгөтэй, усанд уусамхай, өөрийн өвөрмөц хурц үнэр амттай, мал, амьтан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон эм тариатай харшлахгүй, шүлтлэг, сэрүүн чанартай.

Монголын уламжлалт анагаах ухаанд хүний биеийн хий, бадгана чанарт харьцангуй ялгаатайгаар хэрэглэдэг ба Хавар, Намрын цагт хэрэглэх нь бүх хүнд нэн тохиромжтой бөгөөд бусад улиралд тодорхой зөвлөмжийн дагуу төрөл бүрийн өвчнийг анагаахад хэрэглэдэг.

Барагшууны эмчилгээний давуу тал

Цэвэр байгалийн түүхий эдээс гаргаж авдаг. Уламжлалт аргаар боловсруулдаг учир бүтэц, агууламж, чанарын өөрчлөлтгүй бие махбодийн бүхий үйл ажиллагаа, эрхтэн системийн хямралыг үндсээр нь засах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн.
Бие организмд үзүүлэх үйлчилгээ нь удаан хугацаагаар хадгалагддаг буюу бие эсийн түвшинд цэвэрлэгдэж эрүүлждэг.
Барагшуун нь өвчнийг уг, үндсээр нь эмчлэх чадвартай төдийгүй бусад эрхтэнд давхар сайн нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна.
Хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй.
Сүүлийн жилүүдэд эрдэмтэд барагшууныг нүдний хараа, сонсгол, хорт хавдар, цусны болон туяаны өвчнийг анагаахад амжилттай туршиж баталгаажуулж байгаа. Барагшууны эмчилгээний увдис нь эцэс төгсгөлгүй.


Барагшуун хэрхэн үйлчлэх вэ?

Хүн эрүүл байхын тулд, эд эс нөхөн төлжиж, дархлаа сайтай, эрүүл чийрэг, үргэлж залуу мэт биологийн үйл явц тасалдалгүй сайн явагдаж байхын тулд өдөр тутам хоол хүнсээрээ 60 орчим эрдэс бодис авч байх шаардлагатай болдог. Эдгээрээс 40 гаруй макро, микро ЭРДЭС бодис, олон төрлийн амин дэм, амин хүчлүүд, фермент болон органик нэгдлүүдийг Барагшуун агуулж байдаг тул биеийн бодисын солилцоог зохицуулах, эд эсийн нөхөн сэргэлт ба төлжилтийг нэмэгдүүлж, дархлааг сайжруулах, залуужуулах, төрөл бүрийн үрэвсэлт өвчнийг үүсгэгч бичил биетнийг давамгайлах бактерийн эсрэг үйлчилгээтэй.

Барагшуун тогтмол хэрэглэснээр дараах өвчин эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх боломжтой.

Үүнд:

  • Яс, үе мөчний бэртэл, хугарал, үрэвсэлд онцгой сайн
  • Элэг, цөс, зүрх-судас, бөөрний эмгэг
  • Хоол боловсруулах системийн үйл ажиллагаа доголдох
  • Амьсгалын замын үрэвсэл, өвчлөл, уушиг цэвэрлэх
  • Даралт тогтворжуулах
  • Толгой өвдөх, мэдрэлийн саажилт
  • Чихрийн шижин
  • Төрөл бүрийн харшил, арьсны эмгэг, яр шарх
  • Бүх төрлийн үрэвсэл
  • Химийн эм тариа, архины хордлого тайлах
  • Өтгөн хаталт, шамбрам
  • Нойргүйтэх, ядаргаа ихэдсэн үе
  • Бэлгийн сулрал
  • Арьс, үсний нөхөн төлжих, үрчлээний эсрэг
  • Дархлаа дэмжих, сайжруулах зэрэгт хэрэглэнэ


Барагшууны бүтэц, найрлага

Барагшуун нь урт хугацааны гуминжих процессийн /humification/ дүнд өндөр уулын хавцал, агуйд үүссэн хагас хатуу, давирхай шиг бодис,

Барагшууны найрлаганд Нүүрсустөрөгч, Хүчилтөрөгч, Азот, Цахиур, Хөнгөн цагаан, Кальци, Кали, Натри, Төмөр, Магни, Фосфор, Титан, Селен зэрэг хүний биед ашигтай 40 орчим эрдэс бодис, фермент, амин хүчил зэрэг байдаг нь олон төрлийн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон.

Түүнчлэн өндөр эрдэслэг, шүлтлэг чанар нь хүний биеийн хүчиллэг орчныг саармагжуулах, PH-н харьцааг тогтворжуулах, арьс үсний бүтцийг сайжруулж үрчлээ тэнийлгэх зэрэг гайхалтай үр дүнтэй.

 

Барагшуун нь :

Органик хүчлүүд /фуль, гумин, гиппур, бензойн, танн, чибулийн г.м/
Давирхайлаг бодис
Гликозид
Уураг /аминхүчлүүд, протеаза, амилаза, ферментүүд/
Альбуминойд агуулж байдаг.

Түгээх

Сэтгэгдэл