news-details
Business

“ЕСӨН ЭРДЭНИЙН ГАНЖУУР”

                   

 

1819 онд бүтээгдсэн “Есөн эрдэнийн Ганжуур” судар нь 110 боть бүхий их хөлгөн судар юм.

      Ганжуур нь Буддын шашны дээдийн дээд ном тул Монголчууд эрт үеэс өөрсдийн дээдэлж эрхэмлэж ирсэн үнэт эрдэнэс болох алт, мөнгө, шүр, сувд, номин, оюугаас гадна зэс, ган таныг нарийн жороор боловсруулж, далан түрүү, банлиг, замбага цэцэг зэрэг ургамлыг ашиглан тусгай арга технологийн дагуу бүтээсэн хар цаасыг 4-9 давхарлан нааж,эрдэнүүдээ тодорхой дэс дараалалтайгаар эгнээ эгнээгээр нь бичсэн нэн ховор судар юм. “Есөн эрдэнийн Ганжуур” нь урлагийн сонгодог өв, эрдэнээр бүтээсэн ном судруудын оргил бүтээл болж үлдсэн бөгөөд ийм хэмжээний хөлгөн их судар урьд өмнө ч, өнөө хэр ч өрнө дорно дахины улс түмэнд бүтээгдэж байгаагүй билээ.

     Уг судар нь хуучин Их хүрээний Зүүн дацан буюу Дашчойнпил дацанд залагдаж байсан байгаад 1937-1938 оны МУҮНС-гийн сан хөмрөгт шилжжээ.Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 118 дугээр тогтоолоор “ХОСГҮЙ ҮНЭТ” өвөөр батлагдсан байна.

 

     “Есөн эрдэнийн Ганжуур” судрыг БНСУ-ын Гуанжоу хотноо 2013 оны 6-р сарын 18-21-ний өдрүүдэд болсон ЮНЕСКО-гийн олон улсын зөвлөлдөх комиссын 11-р хурлын шийдвэрээр “Есөн эрдэнийн Ганжуур” судрыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн хүрээнд олон улсын өвөөр бүртгэгдсэнийг албан ёсоор зарлан батламжилжээ.  Есөн эрдэнийн Ганжуур судар нь Монгол улсаас бүртгэгдсэн гурав дахь өв болж байна.  

 

 

Сэтгэгдэл