news-details
Business

Цэгээ хэрхэн зөв олж, иллэг хийх вэ?

Цэгээ хэрхэн зөв олж, иллэг хийх вэ?https://scontent.fuln3-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/s180x540/120532734_372284187515149_5667725531501176455_n.jpg?_nc_cat=101&ccb=2&_nc_sid=8bfeb9&_nc_eui2=AeHKucm97QcfgK7V_YgoFHfHnVRFmJ3z_6edVEWYnfP_p8ABrCi7nKYk9IwxYBfmgRtSh1lu0C9cPUW4rlpKurpG&_nc_ohc=u0ywHE-zk2cAX-yAV5H&_nc_ht=scontent.fuln3-1.fna&tp=7&oh=43e5ee96bdcd9c5419845833342ec9ba&oe=600E0217
Эхлээд өөрт эвтэйхэн байрлал аваад, биеэ суллаарай. Цэгэн массаж их хугацаа шаардахгүй. Дунджаар 30 секундээс 1 минут хангалттай.
Заасан цэгт зөөлөн дарах аль эсвэл тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Иллэг хийж байх зуур, эсвэл иллэг хийснээс 5-10 минутын дараа таны толгойны өвчин намдах болно.
“Инь-Тан” цэг
“Инь-тан” буюу “гуравдагч нүд”-ний цэг н хоёр хөмсөг дунд байрлана. Энэ цэгт иллэг хийснээр түүнчлэн нүдний алжаал ядаргааг тайлах давхар үйлчилгээтэй.
“Цуань-Жу” цэг
Хөмсөгний дотор захад харилцан тэгш хэмтэй байрлана. Тус цэгт иллэг хийснээр хамрын ханиадыг эмчилж, нүдний хараа сайжруулах давхар үр дүнтэй. 1 минутын турш тус цэгт хурууны өндгөөр зөөлөн дарна аль эсвэл тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ.
“Цюй-Ляо” цэг
Тус цэг нь нүднээс харалдаа доор хамар болон уруул хооронд байрлана. Тус цэгийг олохын тулд хацрын ясны доод хэсэг дэх хонхорхойгоор баримжаалаарай. Тус цэгт иллэг хийснээр хамрын битүү арилгаж, толгойн төдийгүй шүдний өвчнийг намдаана.
“Тянь-Жу” цэг
“Тянь-Жу” цэг нь толгойны ар хэсэгт чих болон нурууны нугасны эхлэл хооронд байрлана. Тус цэгт иллэг хийснээр толгойны өвчин намдаах төдийгүй хамар, нүд, чихний өвчинг багасгаж, ханиалга дарах гайхалтай үр дүнтэй.
“Той-Вэй” цэг
“Той-Вэй” цэг нь толгойны хоёр талд чихнээс дээшээ 2-3 см зайд байрлана. Хурууны өндгөөр тэмтрэхэд бага зэргийн хонхорхой мэдрэгдэнэ. Мэдрэлийн судас дагасан өвдөлт болон нүдний ядаргааг ч давхар тайлахад тустай.

Түгээх

Сэтгэгдэл