news-details
Business

Эдийн засгаа сэргээх ажлын хэсгийг Д.Цогтбаатар сайд ахална

Дэлхийн нийтийн эдийн засагт хар мөр үлдээсэн гэж хэлж болохуйц Ковид-19 цар тахлын хор уршиг нэмэгдсээр байна. Харин өнөөдрийн манай нөхцөлд улс төрийн сонгууль  бүх зүйлд жин дараад  буй.  Сонгуульдаад завгүй байгаа хэдий ч  гадаад харилцааны салбар бидний төсөөллөөс өөр байна.Тэд эдийн засгаа сэргээх, гадаад худалдааг сэргээх ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар санаачилсан байн

Ажлын хэсэгт МХАҮТ, Улаанбаатарын худалдааны танхим, Ажил олгогч эздийн холбооныхон багтжээ. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой гэсэн үг. Дотоодын үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, импортын бүтээгдэхүүний хангалтыг сайжруулах зэрэг зайлшгүй нөхцөл байдал байгааг ажлын хэсгийнхэн ярилцжээ. Монгол Улс өнөөдөр дотооддоо цар тахлыг алдаагүй цорын ганц улсаар тодроод буй нь эмнэлгийн ажилтнуудын хувцас хэрэгсэл аюулгүй байдлыг хангаж байгаа тухай ч ярьжээ. Мөн  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар цар тахлын дараах үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас яаж гарах, бусад орнуудтай хийсэн гэрээ хэлэлцээр хэрхэн явагдах нь гадаад харилцааны салбарын зайлшгүй анхаарах ажил гэдгийг онцолсон байна

Эх сурвалж: ГХЯ

Түгээх

Нийт 1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл