news-details
Business

Хүүхэд сургах Монгол ёс

"Хашийг цоолборлохгүй болбоос сав болон бүтэхгүй

Хүнийг сургахгүй болбоос ёсыг мэдэхгүй"

FacebookӨвөг дээдэс маань өнөөгийн бидэнд өвлүүлэн үлдээсэн эрхэм нандин зүйл бол МОНГОЛ ЁС ЗАНШИЛ билээ. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд орсон монголчуудын нэг гайхамшиг бол нүүдэлчдийн ёс заншил юм.

Монгол ёс заншил түүхийн урт замыг туулахдаа залгамж үеэ эрдэм номтой, нинжин сэтгэлтэй, эрэлхэг зоригтой, унасан газар, угаасан усаа гэсэн чин санаатай, ажил амьдралын гярхай ухаантай, төрөө дээдлэх, ёсоо хүндэтгэх эрхэм сайхан чанарыг эзэмшсэн хүн болгосоор иржээ.

Монгол ёс заншил гэрийн хүмүүжил асар их үүрэгтэй. Гэрийн хүмүүжилд дараах хэдэн чиглэлийг баримталж байжээ. Тухайлбал: багаас нь бэрхшээл зовлонг давж сургах, үнэнч шударга байх, аав, ээж, ахмад хүмүүсийг хүндэтгэх ёсонд сургах, дүү нараа асрах гэх мэт.

Тэгээд 6-7 наснаас нь эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хийх ажил хүмүүжилд ялгаатай хандаж, хөвүүн нь аав, ах нараа дагаж адуу манах, морь уургалах, мал хариулах, ан агнах, аян жинд явах зэрэг ажлыг сурдаг бол охин нь эх, эгч нарынхаа дэргэд үйл оёх, хоол унд хийх, цагаан идээ боловсруулах сааль саах зэргээр гэр орны ажилд суралцдаг аж.

Гэрийн хүмүүжлийн гол арга нь ХӨДӨЛМӨР. Хүүхдийг хэр чадалд нь тохирсон ажил хийлгэдэг нарийн дэгтэй байжээ. “То гүний 3 үсэгт” хэмээх сургаалд:

  • Хүүхдийг идэж чадмагц барын гарыг сургана
  • Хэлж чадмагц эрхлэх дууг үл гаргана
  • Явж чадмагц дөрвөн зүг дээд доодыг ухуулна
  • Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих эцэг эхээ хүндэтгэхийг сургана гэжээ.

Хүүхдийг ийнхүү амьдралын ухаан суулгаж, амьжиргааны дөртэй болгохдоо аливаа ажлыг яаж хийхийг үгээр биш, биеэрээ үлгэрлэж дагаж дуурайлган сургадаг нь гэрийн хүмүүжлийн нэг онцлог аж.

Хүүхдийг амьдрах ухаанд сургахдаа:

Эрхийг сурахаар бэрхийг сур

Зуу сонссоноос нэг үз гэсэн зарчмаар хүмүүжүүлж байжээ.

Бас хүүхдэд ЦЭЭРЛЭХ ЗУРГААН ЗҮЙЛ гэвэл:

  1. Гашуунаар бүү тэтгэ
  2. Амттанаар бүү цатга.
  3. Өнгөнд бүү шунуул
  4. Тансагт бүү умбуул
  5. Улайг бүү үзүүл
  6. Нойронд бүү автуул
  7. Хэмээн сургажээ.

Ахмад үеийнхэн маань хүүхдийг “Эвий минь, хөөрхий минь” гэж үнэсэж үнгэж эрхлүүлдэггүй байж. Магтаалыг маш цөөн хэрэглэдэг, тэгэхдээ учиргүй хөөргөдөггүй тун даруухнаар: “Миний хүү овоо шүү” гээд нутаг орондоо нэр хүндтэй, ажилч хичээнгүй ахмад хүний нэр зааж ... тэр гуай шиг хүн болох нь гэдэг байжээ.

Бас хүүхдийг чадан ядан хийж байгаа зүйлийг голдоггүй, буруу хийж байвал үглэж, хараадаггүй, харин яаж хийхийг биеэрээ үлгэрлэж үзүүлээд өөрөөр нь дахин хийлгэдэг байжээ. Хүүхдийг багаас нь өлчир болгохын тулд зун намрын улиралд хөл нүцгэн явуулж, зуны эхэн сараас намрын адаг сар дуустал голдуу сүү, тараг, аарц, ээдэм, өрөм, бяслаг идүүлж махыг төдийлөн хэрэглүүлдэггүй байж.

Хүүхдэд зөв хүмүүжил төлөвшүүлэх анхдагч орчин нь ГЭР БҮЛ, эх, хоёр. Тэдний үлгэр дууриал онцгой нөлөөтэй.

Хүүхдийг хүн болгоно гэдэг маш ухаалаг уйгагүй ажиллагаа шаардсан нарийн чимхлүүр ажил. Энэнд сурган хүмүүжүүлэх ухааны мэдлэг зайлшгүй хэрэгтэй.

Ардын сурган хүмүүжүүлэх зүйн 10 зарчим байдаг:

  1. Хүүхдээ зөв хайрлах
  2. Хүүхдээ хамгаалж явах
  3. Хүүхдээ сайнаар үлгэрлэх
  4. Хүүхэдтэйгээ хамт үйл хийх
  5. Хүүхэдтэйгээ хамт наадах
  6. Хүүхдэдээ амьдрах ухаан заах
  7. Хүүхдээ чих зөөлөнтэй өсгөх
  8. Хүүхэдэдээ хүчий нь хэлэх
  9. Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу
  10. Хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга хэмээжээ.

Хүүхэд маш их дууриамтгай зантай. Эцэг эх нь ямар ааш зантай биеэ яаж авч явдаг, аливаа юманд яаж ханддагийг яг дууриасан байдаг. Хүүхэд ахуйн амьдралд хамгийн хайртай, үнэтэй хүн нь ЭХ. Эхийн ёс суртахуун нь хүүхдийн ёс суртахуун төлөвшихөд онгой нөлөөтэй.

Norbu Tulga on Twitter: "Ардын сурган хүмүүжүүлэх зүйн арван зарчим /  Монгол ёс заншил / Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа.  http://t.co/v1qz5fEevS"

Эцэг эхийн ямагт анхаар ч явууштай зүйл бол:

  • Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж зодолдохыг цээрлэх
  • Эцэг эхийн шаардлага нэгдмэл байх
  • Үгийг оновчтой зөв хэрэглэх
  • Амалснаа биелүүлэх

Үгийн хүмүүжүүлэх нөлөөг ухаардаггүйгээс байнга үглэж, яншсаар байгаад хүүхдийг хэнэггүй дөжирсөн зантай болгодог.

Хүүхдийг ёс суртахуунтай болгон төлөвшүүлэх хэд хэдэн арга бий:

  • Эцэг эхийн хувийн үлгэр дууриал
  • Эцэг эхийн итгүүлэх, тайлбарлах, урамшуулах үг яриа
  • Уран зохиол, урлагийн бүтээлүүдийг ашиглан хүүхдийн ухамсар сэтгэлд нөлөөлөх гэх мэт.

“Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэсэн цэцэг үг шиг хүүхдэд ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлэхэд САЙШААЛ ЗЭМЛЭЛИЙГ зөв хослуулах нь чухал.

Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйд хүүхдийг:

  • 0-5 насанд нь хан хөвүүн мэт асар
  • 6-10 насанд нь биедээ сүүдэр мэт дагуул
  • 11-15 насанд нь биеийг нь даалга
  • 16 наснаас нь найз нөхөр мэт харилц хэмээжээ.

Эцэг хүний цээрлэх найман зүйл:

  1. Бор дарсанд үл шунах
  2. Болчимгүй үгэнд үл автах
  3. Болох болохгүй хэргийг үл сэдэх
  4. Үр хүүхдээ үл хараах
  5. Үнэнч ханийг үл гомдоох
  6. Үйлийн хэцүүгээс үл шантрах
  7. Үйтэн хуарын өнгөнд үл шантрах
  8. Үйтэн хуарын өнгөнд үл автах хэмээн сургажээ.
  9.  

Түгээх

Сэтгэгдэл