news-details
Business

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа Өвөрхангай аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа  Өвөрхангай аймагт ажиллалаа.  Аймгийн эрүүл мэндийн удирдлага, мэргэжилтнүүд болон БОЭТ-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар  эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бодлого төлөвлөлт, эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн талаар мэдээлэл хийж аймгийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудтай танилцаж газар дээр нь шийдвэрлэж мөн Эрүүл мэндийг дэмжих төв, 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын явцтай танилцаж ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Хүн амын эрүүл мэндийг  хамгаалах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан эмнэлгийн ажилчдад 

Эрүүл мэндийн яамны шагнал гардуулав.

Түгээх

Сэтгэгдэл