Нэгдүгээр эмнэлгийн Амбулаторийн угтах хэсэг, лабораторийн тасаг, эрчимт эмчилгээний тасаг, урологийн үзлэгийн хэсэг, 1 давхрын коридорын хэсэг, эмзүйн алба, гадна машины зогсоолын иж бүрэн засвар хийгдэж шинэчлэгджээ. Засвар шинэчлэлийн ажлаас гадна менежмент, зохион байгуулалтын шинэлэг, аргачлалуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж иргэдийн шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ авах, цаг урьдчилан захиалах, онлайнаар үзлэгийн цаг товлох үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Нийтдээ 600 гаруй сая төгрөгийн засварын ажил хийгдсэн ба 300 гаруй сая төгрөгийн ажил улсын төсвөөр хийгдэж, үлдсэн төсвийг хувийн аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэжээ. Мөн засвар шинэчлэлийн ажлаас гадна менежмент, зохион байгуулалтын шинэлэг аргачлалуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж, иргэдийн шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ /цаашидхурууныДэлгэрэнгүй

"МИАТ" ТӨХК зорчигч үйлчлүүлэгчиддээ илүү хүрч үйлчлэх, нислэгийн тийзийг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор хотын төвийн бүс Central Tower, Урд бүс Encanto Tower-т тус тус нислэгийн тийз борлуулалтын салбаруудаа шинээр байгуулаад удаагүй байна. Үүнтэй холбогдуулан Баянгол зочид буудлын хажуугийн LANDMARK төвд байрлах Тасалбар түгээврийн төвийн үйл ажиллагааг 12-р сарын 27-ны өдрөөс зогсоож байна. МИАТ компани зорчигч, үйлчлүүлэгчиддээ аюулгүй, найдвартай, тав тухтай агаарын тээврийн үйлчилгээг үзүүлэх үүргийг хүлээн ажилладаг. Иймээс тус компани зорчигчдынхоо аяллыг тав тухтай, сэтгэл ханамжтай байлгах, тийз борлуулалтын үйлчилгээгээ илүү тав тухтай, түргэн шуурхай болгох мөн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор шинээр гурван салбар нээхээр зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд удахгүй хотын баруун хэсэгтДэлгэрэнгүй

Хонгконг хотод зочид буудлын үнэ 50 орчим хувь буурч Disneyland, Oceanpark тоглоомын газрууд ачаалал багатай байна. Мөн МИАТ ТӨХК нь гэр бүл, найз нөхдөөрөө аялах зорчигчдод зориулан хямдралтай үнэ зарласныг та бүхэнд хүргэж байна. Гэр бүлд зориулсан онцгой үнэ. Гэр бүлийн эхний 2 гишүүн тус бүр 1,586,400₮ төлөх бөгөөд 0-1 насны хүүхэд ямар нэгэн төлбөр төлөхгүй, 2-11 насны хүүхэд нислэгийн тийз үнэгүй зөвхөн нисэх буудлын такс болох 390,000₮ төлөх, 12-16 насны хүүхэд 998,300₮ төлөөд аялах боломжтой юм байна. Хамт олон, найз нөхдийн хямдрал Эрхэм та 3-уулаа аялахдаа нэг найзыгаа зөвхөн нисэх буудлын такс төлүүлэн авч явах боломжтой юм. Өөрөөр хэлбэл дөрвөн найз цугтаа аялах бөгөөд тусДэлгэрэнгүй

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК нь www.miat.com, MIAT Application ашиглан нислэгийн тийз худалдан авсан зорчигч бүртээ сугалаат аян зарлаж байна. Эрхэм та үнэт цагаа хэмнэж нислэгийн тийзээ онлайнаар буюу www.miat.com эсвэл MIAT Application худалдан аваад Нислэгийн тийз болон онгоцны моделийн эзэн болоорой. Энэхүү сугалаат аяны шалгаруулалтын МИАТ компаний албан ёсны facebook хуудсаар шууд дамжуулан явуулах бөгөөд гурван удаа явагдана. Шалгаруулалт тус бүр шагналтай. 1-р шалгаруулалт: 2020 оны 1-р сарын 3 (Шагнал: 1ш нислэгийн тийз, 2ш онгоцны модель) 2-р шалгаруулалт: 2020 оны 2-р сарын 3 (Шагнал: 1ш нислэгийн тийз, 2ш онгоцны модель) 3-р шалгаруулалт: 2020 оны 3-р сарын 3 (Шагнал: 1ш нислэгийн тийз, 2ш онгоцны модель) Сугалаанд хамрагдах хугацаа 2019 оны 12-р сараас 2020 оны 2-рДэлгэрэнгүй

“ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ХОТЫН ШИЙДЛҮҮД” сэдвийн хүрээнд Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар зохион байгуулагдлаа. Монгол улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэл хотынхоо тогтвортой хөгжлийг хангаж УХААЛАГ, ЭКО ХОТЫГ бий болгох, иргэдэд ээлтэй хот болгон хөгжүүлэхэд хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, санал, дүгнэлтийг бодлогын түвшинд хүргэх эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх зорилготой форум боллоо. Цахим шилжилтийн энэ үед иргэддээ ээлтэй хотыг хөгжүүлэх шийдлүүдийг хэлэлцэхээр салбар, салбарын зөвлөхүүд, судлаач, олон улсын шинжээчдийг урин оролцуулж тэдний судалгаа шинжилгээнд үндэслэсэн нээлттэй хэлэлцүүлэг болж байгаагаараа онцлог юм. Тус форумд НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг “Тогтвортой хөгжил-иргэдэд ээлтэй хот” сэдвээр Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Т.Алдарсайхан-“Орчин үеийн хотын хөгжил, чиг хандлага” сэдвээр Хот төлөвлөлтийн зөвлөх эдийнДэлгэрэнгүй

Орхон аймагт сүүлийн гурван жилд боловсрол, соёл урлагийн салбарт улсын болон орон нутгийн төсвөөс 35.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.   Сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт, өргөтгөлийг нэмснээр  сургуулийн орчин, сургалтын чанарт нөлөөлж байна гэж БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан хэллээ. Энэ онд л гэхэд Баянбулаг, Булаг баг тус бүрт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Рашаант багт 250 хүүхдийн суудалтай сургууль шинээр барьж байгааг онцоллоо. Хэдийгээр ондоо багтаж ашиглалтад ороогүй ч ирэх онд хоёр сургууль, хоёр цэцэрлэг сурагчдаа хүлээн авна гэлээ. Мөн боловсролын салбарт хэрэгжиж буй “Багш” дэд хөтөлбөрийн үр дүнд олон багш мэдлэг ур, чадвараа дээшлүүлж, гадаад, дотоодын сургалтад хамрагдсаныг онцоллоо. Багш нарын нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж санхүүгийн тусламж олгох, эрүүл мэндийнДэлгэрэнгүй

Орхон аймагт баригдаж буй 315 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах журам батлагдлаа. АИТХ-аас дээрх 315 айлын орон сууцны 30 хувийг буюу 98-ыг нь худалдаж, 70 хувь буюу 217 орон сууцыг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх шийдвэр гаргасныг өнөөдөр /2019.11.28/ танилцууллаа. Түрээслэх 217 орон сууцны залуу гэр бүлд 50-ийг нь, төрийн албан хаагчдад 54-ийг нь, хувийн хэвшлийн ажилтнууд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 33-ыг нь, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 11-ийг нь, өрх толгойлсон эцэг, эхэд 11-ийг нь, ахмад настнуудад 43-ыг нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүлд 11-ийг нь, гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон гэр бүлдДэлгэрэнгүй

Орхон аймгийн эмч нар БНСУ-ын Дэгү хотод дадлагажих болон цалинтай ажил хийнэ.Үүнийг аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд хийх бөгөөд эхлээд гадаад хэлний зохих мэдлэгтэй эмч нарын судалгааг гаргаж байгаа аж. Аймгийн ЗДТГ өнгөрсөн онд БНСУ-ын Дэгү хотын эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж эмч солилцоо болон мэргэжил дээшлүүлэх богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Үүний хүрээнд энэ жилээс эмч нарыг БНСУ руу сургалтад явуулахаар боллоо. Ингэхдээ англи хэлний мэдлэгтэй, зан харилцаа, хандлагын хувьд зөв төлөвшилтэй, багаар хамтран ажиллах чадвартай гэсэн хэд, хэдэн шалгуур тавьж байгаа ажээ. Эмч нар эхлээд цахимаар шалгалт өгч 21 хоногийн сургалтад хамрагдах гэнэ. 2017 оноос хэрэгжиж буй “Эмч” дэд хөтөлбөрийнДэлгэрэнгүй

Эхний 4 хүн 1,798,000₮ + 1 хүн зөвхөн такс(~311.000₮) төлөөд хамт олон найз нөхдөөрөө аялах боломжтой. Аялах боломжтой өдрүүд ☑2019.11.20 - 12.18 ☑2020.01.18 - 02.15 ☑2020.02.26 - 03.31Дэлгэрэнгүй

  УИХ-ын гишүүн, МУ-ын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Саранчимэг өнөөдөр /2019-11-06/  Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачуудыг оюуны спортоор хичээллэх боломж бүрдүүлэх зорилгоор “Ногоон бэрс” шатрын клубийг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын шатрын холбооны удирдлагууд, цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцов. Тэрбээр шатрын спортыг дэмжиж, иргэдэд хүртээл болгох зорилгоор  “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн. Одоогоор тус хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн  2000 гаруй өрхийг шатаржуулж, гурван сургууль, зургаан цэцэрлэгийг  “Ногоон бэрс” клубтэй болгожээ. Өмнө нь Баянзүрх дүүргийн 97, 111, 137 сургууль болон 128, 201, 146, 213 дугаар цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клубээ нээсэн. Ийнхүү тойргийнхоо сургууль, цэцэрлэгүүдэд “Ногоон бэрс” шатрын клубээ нээн сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэдДэлгэрэнгүй