Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд энэ сарын 7-ны өдөр 13 настай охин малаа хариулж яваад сураггүй алга болжээ. Тэрбээр өглөө эрт найман цагт гэрээсээ малаа туугаад гарсан бөгөөд орой гэртээ ирээгүй тул ар гэрийнхэн нь өөрсдөө эрэн хайсан хэдий ч олж чадаагүй тул маргааш нь аймгийнхаа онцгой байдлын албанд дуудлага өгчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчдаас гадна тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 57 иргэн эрэн хайр ажиллагаанд оролцож буй байна. Өчигдрийн байдлаар тус нутагт орших “Товог” уулын орчимд 15 км тойргийн радуст эрлийг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул орой эрлийг түр зогсоожээ. Өнөөдөр эрлийн ажиллагаа үргэлжилж байна.Дэлгэрэнгүй