НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Хөгжмийн соул урсгалын хатан хаан гэгддэг Америкийн дуучин Арета Франклин Мичиган муж улсын Детройт хотод 76 насандаа таалал төгссөн тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. 2010 онд дуучин Арета Франклиныг нойр булчирхайн хорт хавдартай гэж оношилж байсан аж. Үүнтэй холбоотойгоор уран бүтээлийн замналаа өндөрлөж байгаагаа тэрбээр өнгөрсөн онд мэдэгдсэн юм. Америкийн рок-н-роллын ертөнцөд алдар нэр авчирсан анхны эмэгтэй бол  А.Франклин юм. “Rolling Stone” сэтгүүлийн хувилбараар, энэ төрлийн хөгжмийн урсгалдаа дуучин А.Франклин түүхэндээ хамгийн агуу дуучинд тооцогддог байна. Тэрбээр Грэммийн 18 удаагийн шагналтан юм. 2005 онд А.Франклин Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар шагнуулж байжээ. 2009 онд тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцожДэлгэрэнгүй

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 400 жилийн өмнө Оросуудын Хятад руу гардаг байсан “Дорнын элчийн зам”-аар машинтай аялж буй 15 аялагчийг энэ сарын 16-ний өдөр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд угтан авлаа. Аялагчид Томск- Бээжин- Томск маршрутаар 10 орчим мянган км аялахдаа Монголын нутгаар дайран өнгөрч манай орны байгаль, түүх дурсгалын газруудыг үзэж сонирхож байгаа аж. Өнгөрөгч сарын 24-ний өдөр Томск хотоос эхэлсэн уг аяллыг Томскийн казак Иван Петлины Хятад руу аялсны 400 жил, Томск мужийн Оросын газарзүйн нийгэмлэгийн 70 жилийн ойг тохиолдуулан Оросын Ерөнхийлөгчийн Буцалтгүй тусламжийн сан, Томск мужийн захиргаа, Монгол дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Россотрудничество, Томскийн улсын их сургууль зэрэг байгууллагууд хамтранДэлгэрэнгүй

Яриагаа шууд эхлэе. Танай намд яг юу болоод байна? С.Ганбаатар дарга маань өөрөө “хэмжээлшгүй эрхт хаан” болохыг хүсч байх шиг байна. Өөрөө Ерөнхийлөгч болох гэж хэт улайрч байна. УИХ-д хэнийг нэр дэвшүүлэх зэрэг бүхий л асуудлаа ганцаараа шийдэхийг хүсч байна. Улс төрчийн хувьд алдаа гаргачихлаа. Маш олон дүрмээ зөрчсөн тушаал дээр гарын үсэг зурчихсан. Тэрүүндээ бантаад бүүр сүүлдээ хуульчид нь энэ дүрэм их муу хийгдсэн байна. Энэ дүрэм хүчингүй, Хариуцлагын Ерөнхий Хороо хүчингүй. Одоо даргынхаа шийдвэрийг дагаад л явъя гэдэг болсон. Уг нь манай дүрэм олон орны дүрмийг судалж хийгдсэн, эрх мэдлийг их сайн хуваарилсан. Нэг хүнээс хамааралгүй байхаар хийгдсэн дүрэм л дээ. Гэхдээ бидДэлгэрэнгүй

Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хурал Уул уурхайн яаманд болох аж. Ямартай ч, Рио Тинтогийн залуурдаж байгаа Оюутолгой компанийн зүгээс “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Оюу Толгойн талаар хөндөгдсөн мэдээлэл, тоо, баримттай холбогдуулан гаргаж буй Оюу Толгой ХХК-ийн албан ёсны байр суурь” гэх тодотголтой мэдээллийг албан ёсоор хийгээд байгаа. Тэрийг нь харж байхад үйл ажиллагаанд нь элдэв асуудал байхгүй бололтой. Манай эрхмүүдийн хэлснээр бол Оюутолгой компанийн өнгөрсөн хоёр жилийн хөрөнгө оруулалтыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл баталж ирсэн бөгөөд  хөрөнгө оруулалт өссөн шалтгааныг тодорхой тайлбарладаггүй байсан гэж байгаа. Гэтэл тус компанийн өгч буй мэдээллээр бол  улирал бүрийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох тайлан материалыг Татварын ЕрөнхийДэлгэрэнгүй

БЭЭЖИН. /ТАСС/. Шанхай хотын Тээврийн их сургуулийн эрдэмтэд зүрх-судасны өвчнүүдийг оношлох шинэ аргыг боловсруулсан байна. Энэ арга нь одоо анагаах ухаанд хэрэглэж буй аргуудаас 33 хувиар илүү үр дүнтэй байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. QFR (Quantitative Flow Ratio) гэдэг энэ аргыг хэрэглэх зөвшөөрлийг Хятадын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналтын ерөнхий газар өгсөн байна. Өвчтөний зүрх-судасны системийн рентген зургуудад анализ хийхэд суурилсан энэ арга нь судас нарийссан эсэх, цус бүлэнтсэн эсэхийг богино хугацаанд тодорхойлох боломжийг олгож байна. QFR аргаар клиник туршилт хийх явцад өвчтөний зүрхний титэм судсанд бүлэн үүссэнийг 4-хөн минутын дотор оношилж чадсан нь одоо хэрэглэж буй аргуудаас 33 хувиар илүү үр дүнтэй байжээ. ХятадДэлгэрэнгүй

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд энэ сарын 7-ны өдөр 13 настай охин малаа хариулж яваад сураггүй алга болжээ. Тэрбээр өглөө эрт найман цагт гэрээсээ малаа туугаад гарсан бөгөөд орой гэртээ ирээгүй тул ар гэрийнхэн нь өөрсдөө эрэн хайсан хэдий ч олж чадаагүй тул маргааш нь аймгийнхаа онцгой байдлын албанд дуудлага өгчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчдаас гадна тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 57 иргэн эрэн хайр ажиллагаанд оролцож буй байна. Өчигдрийн байдлаар тус нутагт орших “Товог” уулын орчимд 15 км тойргийн радуст эрлийг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул орой эрлийг түр зогсоожээ. Өнөөдөр эрлийн ажиллагаа үргэлжилж байна.Дэлгэрэнгүй