ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т "Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгажээ. Мөн Төрийн Тусгай хамгаалалтын газраас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байранд согтууруулах ундаа, тэсэрч дэлбэрэх бодис, хүйтэн зэвсэг зэрэг хууль бус эд зүйлс хадгалж байгаа эсэхэд үзлэг хийсэн байна. Эдгээр шалгалтын дүнг нэгтгэж өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт танилцуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. ЭХЯ, ЭМЯ, УУЯ, БСШУСЯ иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх байдал хангалтгүй, хуулийн хугацааг 7-30 хүртэл хоногоор хэтрүүлсэн ч шийдвэрлээгүй байжээ. БСШУСЯ, БОАЖ, ХНХ зэрэг яам батлагдсан орон тоогоо 2-23 хүртэл хүнээр хэтрүүлжДэлгэрэнгүй

Нийслэлийн Аялал жуулчалын газраас Үндэсний соёл амралтын хүрээлэн, Гэрэл плас мэдиа групптэй хамтран “UB Food Festival” өдөрлөгийг 6 дах жилдээ зохион байгуулах гэж байна. “UB Food Festival” энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээ нь Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Гэрэл плас мэдиа группын төслийн менежер Б.Энхжаргал нар мэдээлэл хийв. ““UB Food Festival” нь ирэх 24-26-ны хооронд гурван өдрийн турш зохион байгуулагдана. Гурван өдрийн турш урлаг соёлын маш олон арга хэмжээг зохионДэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр/08.20/ боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга мэдээлэл хийснээр эхэлсэн юм.Үүний дараа Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, цагдаагийн хурандаа Д. Дашдорж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлуудын талаар танилцууллаа. zarig.mnДэлгэрэнгүй

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүн хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Шүүхээс шүүгдэгч Цагаан овогт Зангадын Баянсэлэнгэ, Боржигон овогт Миеэгомбын Болортуяа нарыг Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 19.200.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг байсан тул УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 19.200.000 саяДэлгэрэнгүй

УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр /2018.8.20./ орой, ажлын цаг дуусахын өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг өрөөндөө дуудаж, шаардлагынх нь хариуг өгчээ. Тэрээр “Хариу хүргүүлэх тухай” 1/9587 дугаартай албан бичгээр шаардлагын хариуг өгсөн байна. УИХ-ын дарга М.Энхболд дээрх албан бичигтээ Л.Оюун-Эрдэнийн тавьсан “60 тэрбум”-ын гэх асуудалтай холбогдуулан тавьсан шаардлагад “Энэ асуудалд МАН болон миний нэр хүндийг холбон олон нийтийн дунд буруу ташаа ойлголт үүсэж байгаа явдалд харамсаж байгаа талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд тайлбар хүргүүлснийг хавсарган хүргүүлэв” гэсэн байна. Ингээд МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд тавьсан өөрийнхөө хүсэлтийг хавсаргажээ. Уг хүсэлтэд “Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа болон өнөөдөр ч гэсэн хэн нэгнээс мөнгө авч албан тушаалд томилсон үйлдэлДэлгэрэнгүй

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд яваагдаж байгаа  бөгөөд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүгдэгч З.Баянсэлэнгийг УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Шүүх хуралд тухайн үед сайдаар ажиллаж байсан  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт болон ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэр даргаар ажиллаж байсан Ш.Солонго, “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр зэрэг хүмүүс гэрчийн мэдүүлэг өгчээ.Дэлгэрэнгүй

Хэл яриа сонсголын бэрхшээлтэй ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө Эльбрусийн оргилд эх орныхоо далбааг мандуулсан уулчин Ч.Мөнгөндалай өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ны өдөр эх орондоо ирж Сүхбаатарын талбай дээр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр цахилгаанчин мэргэжилтэй боловч хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар өөрийг нь ажилд авахаас татгалзсан. Тиймээс өөрийн халамжийн тэтгэмжээ цуглуулан мөрөөдөлдөө хүрэхээр шургуу хөдөлмөрлөсний дүнд Эльбрусийн ноён оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулжээ. Ийнхүү тэрбээр Эльбрусийн оргилд авирсан монголын анхны хөгжлийн бэрхшээлтэй уулын спортын тамирчин боллоо. Тэрээр хэлэхдээ “Цаг агаарын байдал маш хэцүү шуургатай байсан учраас шөнө амралтгүйгээр 4 удаагийн оролдлого хийж амжилттай авирсан. Нийтдээ найман хүний бүрэлдэхүүнтэй олон улсын уулын спортын тамирчидтай авиралт хийсэн. Анх цахимДэлгэрэнгүй

М.Билэгт гишүүний гэнэтийн бэлэг тасрахгүй нь. 2 хоногийн өмнө л нэр, автортай данх тарааж шуугиан тарьсан бол тойргийн гишүүдтэйгээ уулзахдаа азын суудал зарлаж, тойргийн сонгогчдынхоо гарын цайлгажээ.Дэлгэрэнгүй

Мазаалай хамгаалах төслийн Монголын талын удирдагч БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа энэ сарын 17-ны өдөр тус төслийн хятадын талын судлаач, эрдэмтдийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад МУИС, Биологийн хүрээлэн, Мазаалай сангийн мазаалай баавгайн судлаач, эрдэмтэд оролцож төслийн хүрээнд хийгдэх судалгааны ажлын талаар санал солилцлоо. Төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээр БНХАУ-ын Ойн академийн Ойн экологийн орчныг хамгаалах хүрээлэнгийн долоон судлаач наймдугаар 13-наас есдүгээр сарын 28-ныг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших Говийн их дархан газрын А хэсэгт байрлан хээрийн судалгаа хийх юм. Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн солилцох захидалд үндэслэн БНХАУ-ын ЗасгийнДэлгэрэнгүй

09.00 цагт "Япон улсын зах зээлд амжилттай нэвтрэх нь" бага хурал HUB Инновацийн төвд болно. 10.00 цагт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Дээд боловсролын бодлогын газрын дарга, мэргэжилтнүүд, харьяа байгууллагын төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хууль сахиулахын их сургуульд ажиллана. 11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “UB Food Festival” арга хэмжээний талаарх мэдээллийг өгнө. 11.00 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд Баян-Өлгий аймгийн байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд, сүсэгтэн олонд Гандэнтэгчэнлин хийд болон Буддын сүм хийдүүдээс өгсөн хандив тусламжийн цуваа хөдлөнө. 11.30 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд улс төрийн намууд мэдэгдэл хийхээр хэвлэлийн хурал зарлалаа. 11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд Жижиглэн худалдаа эрхлэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэлДэлгэрэнгүй