Одонтой ээжүүдэд олгож буй мөнгө  төсөвт дарамт болдог талаархи мэдээлэл цахим орчинд  гарсан.  Үүнтэй холбоотойгоор  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл хийв. Тэрбээр ийм мэдээлэл гарч байгаад гайхаж буйгаа илэрхийлэхийн хамт  одонтой ээжүүдийн мөнгийг бууруулах биш харин ч хүүхдийн тоотой нь уялдуулан өсгөх асуудал яригдаж байгаа гэдгийг онцлов. Тодотгоход  оны эхний улирлын байдлаар 214 мянган эх мөнгөн тусламжид хамрагджээ. Үүнээс “Эхийн алдар” I одонтой 66768, II одонтой 147339 эх байгаа юм байна. Одоо зургаан хүүхэдтэй ээж ч тэр, 10 хүүхэдтэй ээж ч тэр ижилхэн 200 мянган төгрөг авдаг. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн тооноос нь хамаараад олгох мөнгөн дүн нь ялгаатайДэлгэрэнгүй

Сүүлийн  хэдэн сар банкны салбар хамгийн шуугиантай байлаа. “Худалдаа хөгжлийн банк” Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбогдож, хүнд байдалд орсон. Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлэхдээ “Худалдаа хөгжлийн банк Ч.Сайханбилэгийн Засгийн газартай хуйвалдаж, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалаар мөнгө хэвлүүлэн байж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан” гэх байр суурийг илэрхийлж, энэ асуудал хурцаар тавигдсан. Тус банкыг дампуурах нь гэх мэдээлэл ч газар авч, сандарч, тэвдсэн харилцагчид хадгаламжийн мөнгөө татсан гэх сураг ч дуулдаад амжсан. Гэтэл тун саяхан Монголбанкны Ерөнхийлөгчийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгалаа. Монголбанк яагаад гэнэт “Капитал”-ыг татан буулгахаар болсныг сонирхох хүн цөөнгүй байгаа байх. Магадгүй систем нь доголдож өөрийгөө авч явах хэмжээндДэлгэрэнгүй

Оффшор бүсэд хадгалагдаж байгаа мөнгө нь хууль бусаар олсон мөнгө байх магадлал хамгийн өндөр бөгөөд өнөөдрийн байдлаар мөнгө угааж байж болзошгүй дөрвөн хэрэг дээр Авлигатай тэмцэх газар, гадаад улсын хуулийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэгт шалгалт явуулж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд АТГ-аас 13 улс руу 25 хүсэлт явуулаад байгаагаас хамгийн сүүлд С.Баярцогтын дансны хуулгыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Нийслэлийн прокурорын газраас хүргүүлээд байгаа аж. С.Баярцогтын оффшор бүс дэх дансны гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл ирснээр түүнийг мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татан, шалгаж эхэлжээ.  Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх дөрвөн хэргийн дотоод дахь мөрдөн байцаалт дуусах шатандаа орсон бөгөөд оффшор бүсэд хадгалагдаж байгаа сэжигтнүүдийн мөнгө нь Монголоос гаралтай хуульДэлгэрэнгүй

тоглодгийг мэдэх үү? 2. Pitter-patter – Бороон дуслын дуслах чимээ болон тог тог гэх чимээг америк ярианд ингэж хэлдэгExample: I love the pitter-patter of the rain – Би бороон дуслуудын тог тог хийн дуслах чимээнд дуртай. 3. Spic-and Span – Гял цял юм шиг цэвэрхэн байлгах Example: We have to get the house spic-and-span before my relatives come to visit. Манай хамаатнуудыг ирэхээс өмнө бид гэр орноо гял цял болтол цэвэрлэх ёстой шүү. 4. Chit-chat – Ойр зуурын юм ярих, хэдэн үг солих Example: Let`s go somewhere and chit-chat for a while – Нэг тийшээ явж хэдэн үг сольцгооё л доо. 5. Clip-clop – МориныДэлгэрэнгүй

Архангай, Сүхбаатар аймгийн нутагт хийсэн судалгааны явцад маш жижиг, цөөн тооны алмааз олдсон талаар ШУА-иас мэдээлэв. Мөн Хэнтий, Төв, Увс, Завхан аймгийн нутгаас техникийн алмаазын илэрц олдоод байгаа ажээ. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монголд алмааз бий талаар дэлхий нийтэд зарлахын тулд дахин нарийн судлах хэрэгтэйг онцолсон байна. Тэрээр “Өмнө нь алмааз олдсон газруудаас дээж авч гадаадад явуулж судлуулж байсан. Маш жижиг ширхэгтэй, гэхдээ энэ бол газрын өнгөн хөрснөөс авсан дээж юм. Гүн рүү авсан зураг арай өөр, алмаазын илэрц томоор гарч ирэх магадал өндөр байна. Хэрэв их хэмжээгээр олдвол энэ нь дэлхийн хэмжээний нээлт болж, эдийн засгийн ач холбогдолтой үйл явдал болно” хэмээн хэлжээ. Одоогоос зургаанДэлгэрэнгүй

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилсээр ял оноосон нь сүүлийн үеийн мэдээллүүдээс нэгэнт тодорхой болж байна. Манай улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш олон улсын тавь гаруй гэрээ, конвенцид нэгдэж орсон юм. Тэдгээрээс Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц зэргийг манай улс мөрдөх үүрэг хүлээж байгаа билээ. Жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг дэлхий нийтээр эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгон тэмдэглэж байна. ХарамсалтайДэлгэрэнгүй

Австрали эр ч анчиндаа хат. Бөөн ангийн хорхой. Түүнээс биш түүнд анчин хүний ёс жудаг, байгаль дэлхийн хишигт хандах ухаан санаа нь хэвийн бус нэгэн аж. Анчин Алтай нэг удаа герман анчинд газарчилж билээ. Тэр эр 3 сүргийг л онилсон. Хоёр аргаль унагах зөвшөөрөлтэй. Гурав буудах эрхтэй. Эхний сумаар нэг сүргийн хамгийн манлай болсон том эвэрт аргалийг унагаж. Дараа нь хоёр өдөр гэтэж, эрж мацаж байж нэг сүрэг олоод 50 метр хэртэй ойртож онилоод буудсан давчихаж. Тэгэхэд мань герман эр, - За, одоо би боллоо. Сайхан байгаль харж, онгон дагшин амьтдын бараанд нүд баяслаа. Үлдсэн нэг бууны эрхээ эдлэхгүй. Хангайн хишгийг чамлаж болдоггүй юм гэжээ.Дэлгэрэнгүй

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/  өнгөрсөн баасан гаригт хуралджээ. Энэ хурлаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг  зохиомлоор илрүүлсэн асуудлыг авч хэлэлцсэн байна. Ингэхдээ хамгийн гол нь аллагын гүйцэтгэгч хэмээн хоёр иргэнд хууль бусаар хэрэг тулгаж,  түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эрүүдэн шүүсэн асуудлыг ярьж,  бичлэгийг  ил болгох талаар санал солилцсон ч шийдэлд хүрэлгүй таржээ. Эрүүдэн шүүлтийн уг  баримтад  хэрэг  хүлээлгэхийн тулд Б.Содномдаржааг зодож тарчлааж байгаа, Т.Чимгээгийн  камерт  Ц.Амгаланбаатарыг оруулан дарамтлуулж буй бичлэг олдсон гэсэн мэдээлэл байгаа юм. Тэгэхээр бичлэг ил болсноор  уг хэргийн шүүх хурлын өмнө,хойно Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатын   “Дүүгийн маань хоригдож байгаа камерт  3:00  цагт Ц.Амгаланбаатар орж ирээд шорон хэсч явах сайхан байна уу, чи С.Зоригийг алсанДэлгэрэнгүй

С.Амарсайхан Хотын даргаар ажиллаж эхэлсэн даруйдаа шөнийн гудамжны байршлыг өөрчлөх, баар, цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэн. Тодруулбал, шөнийн цэнгээний газруудыг 04.00 цаг хүртэл ажилладгийг болиулж 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэрийг гаргахаар бэлтгэж байгаа аж. Харин шөнийн гудамжтай холбоотойгоор иргэдийн ирүүлсэн санал, гомдолд үндэслэн байршлыг нь өөрчлөх юм байна. Гэхдээ шөнийн гудамжийг хааш нь нүүлгэх вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. “ШӨНИЙН ГУДАМЖ”-ААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙГ “ЗАЙСАН ХИЛЛ” ЦОГЦОЛБОР РУУ ТАТНА Тэгвэл шөнийн гудамжийг “Зайсан Хилл” цогцолбор руу нүүлгэхээр бэлтгэл ажлыг хангасан гэх мэдээлэл байна. “Зайсан Хилл” цогцолбороос “Мишээл” экспо хүртэлх зам, талбайг “Smile” гудамж болгон нэршлийг нь өөрчлөхөөр болжээ. “Smile” гудамжинд шөнийн гудамжийг байгуулснаарДэлгэрэнгүй