Эх орноо хамгаалахаар албандаа мордсон залуус энэ л өдрийг хуруу даран хүлээсэн. Тэдний хүсэн хүлээсэн өдөр, баяр өчигдөр /2018.8.16/ тохиож, оюутан цэргүүдийн мэргэжлийн бэлтгэл сургалт өндөрлөж, тангарагийн баяраа тэмдэглэв. Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулиар цэргийн алба хаах нэг хэлбэр болсон “Оюутан цэрэг” цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад энэ онд 1500 оюутан бүртгүүлснээс Улаанбаатар хотод 650, хөдөө орон нутагт 350 нийт 1000 оюутан хамрагджээ. Эдгээр оюутан дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-нд онолын сургалтад хамрагдаж, зургадугаар сарын 30-нд эхэлсэн цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтаа өчигдөр өндөрлөж, тангараг өргөх ёслолоо тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газраас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Шархад дахь хээрийн сургалтын төвд хоёр сар үргэлжилсэн юм. Сургалт өндөрлөснөөр тэдДэлгэрэнгүй

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль улс төрийн намуудын хувьд алдах юм үгүй ч азаа үзэж шоо орхих том боломж олгож байна. 2020 оны сонгуулийн заяа төөргийг зурж, намууд ард түмнийхээ үнэлэмжийн альхан хэсэгт нь явааг зурж гаргах зурхай нь Хэнтийн сонгууль. Ийм болохоороо улс төрийн хүчнүүд том жижиг, толгой сүүл гэхгүйгээр бүгд л энэ тойргийг онилж, овоо хараагаа тааруулж буй аж. Тэгэхээр энэ багахан тойрогт том тулаан болох зураг тодорч эхэллээ. Өчигдөр МАН-ын II Бага хурал хуралдаж, тус тойрогт нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Бага хурлыг нээж хэлсэн үгэндээ МАН-ын дарга У.Хүрэлсүх “УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвших эрхмийг тодруулна” хэмээн тус хурлын зорилгыгДэлгэрэнгүй

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг ирэх арваннэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдөхөөр болжээ. Энэхүү дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тэгвэл ямар өөрчлөлт орсныг ийнхүү танилцуулж байна. • Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хоригложээ. • Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол,Дэлгэрэнгүй

Хэрэв тухайн хүн өдөрт 10 цаг унтдаг бол өдөрт долоон цаг унтдаг хүнтэй харьцуулбал цагаасаа эрт өөд болох магадлал нь 30 хувиар нэмэгддэг аж. Эрдэмтэд гурван сая гаруй хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ наслалт, нойрны чанар, зүрх, судасны өвчин, нас баралт зэргийн харилцан хамаарлыг судалжээ. Нойр дутуу явах нь эрүүл мэндэд маш аюултай гэдэг нь аль эрт тодорхой болсон зүйл. Тэгвэл хэтэрхий их унтах нь мөн л аюултай гэнэ шүү. 10-аас дээш цаг унтсан тохиолдолд зүрх судасны өвчнөөр өөд болох магадлалыг 50 хувиар нэмэгдүүлдэг аж. Эх сурвалж www.wikimon.mnДэлгэрэнгүй

1. Тараг түрхэх – Орой унтахын өмнө нүүрний арьсыг гүн цэвэрлэсний дараа байгалийн органик өтгөн таргыг нүүрэндээ жигд түрхэнэ. Хэрвээ хүсвэл тараг түрхсэн чигээрээ унтаад өглөө босонгуут хүйтэн бүлээн усаар угааж болно. Эсвэл тараг сайтар хатсаны дараа /15-25 минут/ угааж арчиж болно. Энэхүү аргыг дор хаяж 7-10 хоног тасралтгүй мөрдөөрэй. 2. Өргөст хэмх - Мөн л нүүрийг угааж цэвэрлэсний дараа шинэхэн өргөст хэмхийг хөндлөн хэрчиж нүүрэн дээрээ жигд маск тавиад 25-30 минут арьсыг амраагаад дараа нь чийгшүүлэгч тос түрхээрэй. 3. Гэрийн нөхцөлд цайруулах маск хийх жор – 1 ширхэг нимбэгний шүүс, 1 ширхэг өндөгний цагаан, 10гр элсэн чихэр /эсвэл органик зөгийн бал/, 100мл буцалсан усыгДэлгэрэнгүй