Үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд байдаг гэсэн алдарт үгийг санагдуулам сүлжээний бизнест залилуулсан иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр байгааг статистик тооноос харж болно. Монголчуудын амар хялбараар мөнгө олох гэсэн гэсэн ухвар мөчид хүсэл нь энэ гэмт төрлийн хэргийн үндэс суурь болж байгааг албаны хүмүүс анхааруулсаар ирсэн. Харамсалтай нь, хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн хувьд мөнгө цагаан, нүд улаан гэгч болчихсон гэлтэй. Монгол Улсад хамгийн их дуулиан тарьж байсан сүлжээний бизнес бол “Жи таймс” юм. Энэ луйврийн хэрэгт М.Марат гэх Казакстаны иргэн холбогдон шалгагдаж байгаа билээ. Түүний залиланд мөнгө өгсөн иргэд өнөө ч хохирлоо барагдуулж чадахгүй, зарим нь бүр хамсаатан болох нь холгүй болсон. ЭнэДэлгэрэнгүй

Улаанбаатар хотын Төмөр замын төв эмнэлгийн Нийгмийн эрүүл мэнд судлалч, Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр Г.Насантогтох “Улаанбаатар хотын 6-8 насны хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлсон дүн” нэртэй судалгаа хийжээ. Судалгаагаар гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ орон сууцан дахь хүүхдүүдийнхээс өндөр гарсан байна. Энэ нь ямар эрсдэлтэй болоод хэрхэн сэргийлэх талаар эрдэмтэн Г.Насантогтохтой ярилцлаа. БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХАР ТУГАЛГАНЫ ЭРСДЭЛД ИЛҮҮТЭЙ ӨРТДӨГ -Та судалгаандаа 6-8 насны хүүхдүүдийг хамруулсан. Яагаад энэ насныхныг онцолсон юм бэ? -Хүүхэд бага тусмаа хар тугалганы эрсдэлд илүүтэй өртдөг гэсэн олон улсын судалгаа бий. Миний хувьд Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхныг сонгосон. Цэцэрлэгийн насныхныг хамруулах боломж байсанДэлгэрэнгүй

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж, намрын чуулган нээлтээ хийх хараахан болоогүй байгаа тул зарим гишүүн тойрогтоо ажиллаж байна. УИХ-ын гишүүн М.Билэгт Баянхонгор аймгийн иргэдтэй уулзаж байгаа юм. Түүний фэйсбүүк хуудаст: -УИХ-ын гишүүн М.Билэгтийн Баянцагаан сумын иргэд сонгогчидтой уулзсан уулзалт шөнө дөл болтол үргэлжлэв. Тус уулзалтад оролцсон иргэдээс 100 шахам азтан тодорч Орос бакал, хивс, саалийн хувингийн эздээр шалгарсандаа сэтгэл дүүрэн байсан бол бас 100 шахам хүүхдүүд цүнх дүүрэн хичээлийн хэрэглэлийг эрхэм гишүүнээсээ уламжлал ёсоороо гардан авлаа. Баян-Өндөр суманд ч ийм хэмжээний азтнуудыг бас тодруулсан юм. Азтан тодруулсан иргэд сонгогчдын уулзалтад оролцогчид ихэд сэтгэл өндөр сайхан уулзалт болж байгааг хэлж байгаа юм хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэлДэлгэрэнгүй

Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс өнгөрсөн долдугаар сарын үерийн улмаас орон гэргүй болсон Баян-Өлгий аймгийн иргэдэд тусламж үзүүлжээ. Тодруулбал, тус хийдийн дэргэдэх Шашны дээд сургуулийн буддын сүм хийдүүд иж бүрэн 10 монгол гэр, гурил будаа, цай, хүнсийг Баян-Өлгий аймгийн Раш Гэмпэллин хийдийн тэргүүн Г.Батхүүд гардуулж өгсөн байна. Тус хийдийн тэргүүн Г.Батхүү “Энэхүү хандивын гэр, хүнсний бүтээгдэхүүнийг тусламж аваагүй иргэдэд хүргэнэ. Одоогийн байдлаар аймгийн ЗДТГ, ТББ-ын хандиваар 110 өрхөд гэр олгоод байна. Цаашдаа байгалийн гамшигт өртсөн иргэдэд хандивын үйл ажиллагаа цуглуулах аян үргэлжилнэ” хэмээн хэлжээ. Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Манай хийд жилийн дөрвөн улиралд хандив тусламжийн аян өрнүүлдэг. Энэхүү ажлынДэлгэрэнгүй

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр 2019 оноос эхлэн хэрэгжихээр болжээ. Хөтөлбөрийн дагуу 24 сартайгаас 12 настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас /ЭМДС/ гаргах юм. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт зориулан 50 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд таван жил хэрэгжих тул жилд 10 тэрбум төгрөгийг уг хөтөлбөрт зарцуулах юм байна. Орон нутагт шүдний эмч дутагдалтай байдаг бөгөөд харьяалал харгалзалгүйгээр үйлчилдэг нь Шүд, эрүү нүүрний төв юм. Тус төвд жилд 100 гаруй мянган хүн үйлчлүүлдэг аж. Тиймээс хувийн эмнэлгүүдийг түшиглэн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Улсын хэмжээнд 1195 шүдний эмч байдаг бөгөөд 817 нь хувийн эмнэлэгт ажилладаг бол 40 ньДэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр 60 тэрбумын асуудлаар сэтгүүлчдэд цаг үеийн мэдээллийг өглөө. Тэрээр мэдээллийн эхэнд “УИХ-ын даргад энэ сарын 20-ны өдөрт багтаан 60 тэрбумын асуудалд  нэр холбогдсондоо харамсаж буйгаа илэрхийлж, уучлал гуйх,  энэ хэргийг дахин шалгаж эхлэх, ээлжит бус чуулган зарлах, АТГ-ын удирдлагад хариуцлага тооцох зэрэг асуудлыг шаардлага тавиад байсан. Өчигдөр 18:00 цагт шаардлагын хариугаа бичгээр авсан. Бичигтээ “Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа хэн нэгнийг албан тушаалд мөнгөөр томилсон үйлдэл гаргаагүй болно. Гэвч өнөөдрийг хүртэл 60 тэрбумын гэх асуудалтай нэр холбогдож, намынхаа нэр хүндийг унагасандаа  туйлын их харамсаж байна” гэж дурдсан байна. Мөн Нийслэлийн Ерөнхий Прокурорын газраас 60 тэрбумын гэх хэргийг хаасан байсныг  дахин сэргээжДэлгэрэнгүй

ЗТХЯ-ны Газрын дарга нар албан өрөөндөө архидаж, нэгнийхээ аминд хүрсэн онц ноцтой хэрэг нийгмийг цочроож, төрийн албынхныг хариуцлагаа чангатгахыг сануулсан. Улмаар төрийн тусгай хамгаалалтын албаныхан, Засгийн газар, нийслэлийн Засаг дарга ч архи, согтууруулах ундааг ажлын байранд авч орох, албан шүүгээнд  байлгахыг хатуу хориглоод буй юм. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт  яам, агентлагуудад “гэнэтийн шалгалт” явуулжээ. Шалгалтаар зарим яамдаас нэжгээд архи, согтууруулах ундаа илэрсэн байна.  Яам, агентлагаасаа хамаарч, согтууруулах ундааны хэрэглээ ч онцлогтой байсныг тогтоожээ. Тухайлахад, ХХААХҮЯ-ныхан үндэсний үйлдвэрлэлийн “дэмждэг”, бол ГХЯ-ныхан импорын барааны хэрэглээтэй байх жишээтэй.  Цаашлаад гэнэтийн энэ шалгалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга өртөж, албан өрөөндөө архидан согтуурч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэхДэлгэрэнгүй

Калифорни муж хүүхдийн хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлах хуулийг хэлэлцэж байна. Зарим эцэг эх улс энэ зэргийн хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаад дургүйцэж байна. Энэхүү хуулиар ресторанууд зөвхөн ус болон сүүгээр хүүхдүүдэд үйлчлэх юм. Хуулийг Калифорнийн төрийн ассамблей баталсан бөгөөд одоо мужийн захирагч Жерри Браун эцсийн шийдвэрийг гаргана. Хэрвээ үүнийг албан ёсоор баталвал Калифорни ийм хуультай анхны муж болно. Америкийн хорт хавдартай тэмцэх нийгэмлэг тус хуулийг ихээхэн дэмжсэн юм. Тус нийгэмлэгийн мэргэжилтэн “Хүүхдүүд өдөрт гурав болон түүнээс олон удаа хийжүүлсэн ундаа уудаг. Энэ нь хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хүмүүсийн 20 гаруй хувь нь илүүдэл жингээсээ шалтгаалан хорт хавдар тусдаг” гэжээ. Түүнчлэн Калифорнид хийжүүлсэн ундаатай холбоотойДэлгэрэнгүй

БНСУ-ын интернэт төвтэй зөвхөн цахимаар үйлчилгээ үзүүлдэг “К банк”, “Кorean Telecom” /КТ/ үүрэн сүлжээний компани Монголын МCS групптэй хамтран хоёр улсыг холбосон цахим банкны үйлчилгээ үзүүлэх болсноо өчигдөр мэдэгджээ. Энэ нь “К Банк”-ны олон улс дахь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх төслийн нэг хэсэг аж. КТ нь Солонгосын хамгийн олон хэрэглэгчтэй үүрэн сүлжээний компани бөгөөд К Банкны хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг буюу 18.01 хувийн эзэн юм. Дээрх хоёр компани Монголын талаас МСS групптэй таван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэрээ нийт 5.5 тэрбум воны буюу 12 тэрбум төгрөгийн өртөгтэй байхаас 2.3 тэрбум вон нь зөвлөх үйлчилгээний хөлс байх аж. МСS групп Монголд анхны ямар чДэлгэрэнгүй

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 76898 хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Элсэлт авах хүүхдийн хяналтын тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 24-ний 09:00 цагаас санамсаргүй түүврийн аргаар цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим элсэлтийн дүн эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр очно. Цэцэрлэгийн цахим бүртгэлийн явц 70 хувьтай байна Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамрагдсан эсэхийг мэдэхийн тулд заавал цэцэрлэг дээр нь очих шаардлагагүй юм. Цахим системийн шалгах цэс рүү тухайн өдрийн 10.00 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгах боломжтой юм. Цэцэрлэгийн цахим бүртгэлийн явц 70 хувьтай байна Харин цахимаарДэлгэрэнгүй