УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулснаа зарлалаа. Монголыг хамгаалах, өмгөөлөх улс төрийн хүчин хэрэгтэй байна. АН-аас хөөгдсөн нэр бүхий хоёр гишүүн, “Шинэ ардчилал Монголын хөгжлийн төлөөх намыг байгуулж, нэгэн сэтгэлээр ажиллана. Монголын төлөө цохилох зүрхтэй нам байгуулснаа зарлаж байна. Шударга ёсны төлөө хүн бүхэнд нээлттэй. Монголын хөгжлийн төлөө хамгийн зөв бодлогыг хэрэгжүүлнэ. Ард түмэн баялаг, төрийн эрх мэдлийн эзэн, ирээдүйдээ эзэн байх болно. Монголын төлөөх нам, эрх чөлөөт монгол гэх нам байх болно.” хэмээн мэдэгдлээ. Тэд удахгүй нам үүсгэн байгуулах их хурлаа хийх бөгөөд уг хурлаар намын нэрээ эцэслэн тогтоох юм байна. Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг энэ долоо хоногт албан ёсоорДэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий Сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг 2018 оны 12 сарын 19-нд мэдээлэл хийж, "Нэгдмэл Монгол" хөдөлгөөн үүсгэн байгуулж буйгаа олон нийтэд мэдэгдсэн билээ.Энэ үеэрээ тэрээр : "Монголын нийгэм цаашдаа ямар байх вэ гэдэг дээр гарц шийдэл хайх, хөгжил дэвшлийн тухай ярих цаг болжээ . Энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байна. Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлагч гэмт хэрэгтнүүдээр дүүрч, намууд нь мафижсан бүлэглэлүүдийн үүр уурхай болж олон мянган гишүүдийнхээ итгэлийг алдаж байна. Баяжих, хөлжих хүсэлтнүүдийн хөлд Монгол Улс туйлдаж жирийн иргэд хохирч Монголд амьдрах улам хэцүү боллоо. Одоо үүний эсрэг нэгдэх цаг болсон. Үүний тулд хамтдаа хийх зарим ажлыг зарлахДэлгэрэнгүй

Үйлдвэрийн аргаар шарж боловсруулсан боов боорцог, хоол, бялуу, тос тосон бүтээгдэхүүн, маргарин, жигнэмэг, зарим төрлийн сүүн бүтээгдэхүүн, вафли, бэлэн гоймон, зайрмаг, чипс, хүүхдүүдийн хамгийн их идэх дуртай шарсан төмсөнд транс тос маш ихээр агуулагддаг. Транс тосыг нэг удаа идэхэд л бие организмаас хоёр жилийн дараа гадагшилдаг хэмээн монголчуудад анх мэдүүлж, сурталчилж байсан хүн бол Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа. Тэрбээр 1996 онд Оточ Манрамба дээд сургууль, 1998‑2000 онд Токиогийн их сургуулийн Дотрын тэнхимд судлаач, 2002 онд Токиогийн их сургуулийн магистр, 2002‑2006 онд Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд Анагаах ухааны доктор, 2006‑2008 онд АНУ‑ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуулийн докторын программд ажиллаж, багшилсан.Дэлгэрэнгүй

“Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкинд төлөх нийт өр 99 сая доллараас 126 сая гаруй доллар болж өсчээ. Сард 1 сая долларын хүүгийн төлбөр нэмэгдэж тэр хэрээр “Стандарт” банкинд төлөх өр зузаарсан нь энэ юм. Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ажил руу нэн даруй ханцуй шамлан орохгүй бол сард 1 сая долларын хүүгийн төлбөр нэмэгдсээр нэг мэдэхэд дааж давшгүй өрөнд унаж мэдэх нь. “Жаст” группийн захирал Ш.Батхүү 2009 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, тухайн үеийн дарга нарын гарын үсгээр баталгаажуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн байдаг. Уг зээлсэн мөнгөө хуваарийн дагуу төлж байсан ч 2013 оноос төлөөгүй учир батлан даагч болох “Эрдэнэт үйлдвэр”-т “Стандарт”Дэлгэрэнгүй

Улстөрчийн хүүхдүүд аавынхаа араас улстөрд хүч түрэн ирж яваагийн тод жишээ бол Элбэгдоржийн хүү Эрдэнэ, М.Энхболдын охин Хулан, Энхбаярын хүү Батшугар нар... Энэ гурав насны хувьд ойролцоо бөгөөд эд улстөр сонирхдог насан дээрээ яваа залуу боловсон хүчнүүд юм. Намбарын Энхбаярын Батшугар Э.Батшугарын хувьд МАХН-ын гишүүн бөгөөд өнгөрөгч сонгуульд нэр дэвшсэнч харамсалтай нь аав ээжтэйгээ хамт өвдөг шороодсон. Түүнээс өмнө Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.  Э.Батшугар 1987 онд төрсөн байна. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан аж. Аав Н.Энхбаяр нь Монгол улсын гэгээрлийн сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол улсын Ерөнхийлөгч, МАХН-ын дарга зэрэг улстөрийн өндөр хариуцлагатайДэлгэрэнгүй

Яг одоо БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудал дээр БНСУ-Улаанбаатар чиглэл аялах гэж байсан МИАТ болоод Кorean air компанийн онгоцуудад үзлэг, нэгжлэг хийж байна. Энэ талаар БНСУ-ын цахим хэвлэлд "Тус чиглэлийн онгоцонд аюултай ачаа буюу тэсэрч, дэлбэрэх бодис тээвэрлэж байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн учир ийнхүү шалгаж байна" гэж мэдээлжээ. БНСУ-ын эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Одоогоор БНСУ-Улаанбаатар чиглэлд аялах тус онгоцуудад тус олон улсын нисэх буудлаас хөөрөх зөвшөөрлийн БНСУ-ын тал өгөөгүй байна. Харин бидэнд ирсэн мэдээлэлд, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл тус улсын нисэх буудлын АюулгүйДэлгэрэнгүй

-“ТАВАН БОГД” НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЖ ХОХИРОГЧДЫГ ХАЯЧИХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ- Дэлхийн 120 гаруй орны, сая сая хэрэглэгчийн амтархан зооглодог шарсан тахианы сүлжээ ресторан болох алдарт KFC Монголд 2013 онд нээгдэж нийслэлчүүд тэр чигээрээ дугаарлаж байлаа. Өчигдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Хамгийн анх энэ сарын 12-ны өдөр ХӨСҮТ дээр нэг гэр бүлийн таван хүн хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ирсэн байна. Хоёрдугаар сарын 8-наас хойш тус газраар үйлчлүүлсэн 78 хүн хордлого авчээ. Өчигдөр 18:00 цагийн байдлаар эмнэл зүйн хурц шинж илэрсэн 20 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. БидДэлгэрэнгүй

-ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХАРГАЛЗАЖ БАЙГААД БАРИМТ ДЭЛГЭНЭ- Өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 13 настай охиныг аймшигтайгаар хөнөөсөн яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарын давж заалдах шатны шүүх хурал болсон билээ. Тэдний хүсэлтээр давж заалдах шатны хурал товлогдсон ч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшлох шийдвэр гаргасан. Хурал тарсны дараа талийгаач охины эмээтэй ярилцсанаа уншигч таньд хүргэж байна. -Шүүх хурлын шийдвэр хойшиллоо. Яллагдагч М.Амарболд, Д.Жавхлан нар давж заалдах шатны шүүхэд хандсан. Үүнийг танай гэр бүлийн зүгээс эсэргүүцэж байгаа гэсэн? -Манай гэр бүлийн зүгээс эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Анхан шатны шүүх хурлын шийдвэрийг их зөв зүйтэй шударга шүүсэн гэж бодож байгаа. Энэ хурал хойшилсон шалтгааныг та бүхэнДэлгэрэнгүй

Давж заалдах шатны шүүх хурал эхэлсэн даруйдаа дотогш сэтгүүлч нарыг оруулж, алх цохиж хурал эхэлснийг мэдэгдсэн. Хоёр талын өмгөөлөгч нар байр сууриа хэлж хурал эхэлсэн. Харин сэтгүүлч нарыг танхимаас гаргасны дараа завсарлаж тун удалгүй энэ сарын 21-ны хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүнд илтгэгч шүүгч Д.Мягмаржав, прокурор О.Багшбаяр өмгөөлөгч нар Г.Батбаяр, С.Оюунцэцэг, Р.Булгамаа нар шүүх хуралд оролцлоо Мөн хохирогчийн ар гэрээс хууль ёсны төлөөлөгчөөр аав н.Лхагсүрэн, эмээ н.Оюунцэцэг нар танхимд хүрэлцэн иржээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА medee.mnДэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Болд “Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан ч янз бүрийн шалтгаанаар хэлэлцсэнгүй. Үүнд иргэд маш их бухимдаж байгаа. Бухимдсан иргэдээс 11 хүн улс төрийн өлсгөлөнд шилжсэн. 60 гаруй цаг өлсөж байгаа учир зарим настай хүний биеийн байдал нь сайнгүй байгаа. Гэсэн ч иргэний эрхээ эдэлнэ гээд өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна. Маргааш бидний тэмцэл ялалтад хүрнэ. Хэрвээ маргааш ямар нэгэн шалтаг шалтгаан гаргах юм бол бид улс төрийн хурцын хурц тэмцэлд шилжихэд бэлэн байна. Өлсгөлөн зарласан 11 иргэний гэрээслэл, өргөн бичгийг УИХ-ын даргад өнөөдөр гардуулна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Бидний таван гишүүн “Баялагтаа эзэн Монгол” гэдэг бүлэг байгуулж байгаагааДэлгэрэнгүй