Улсын их хурлын чуулганы хуралдаанаар Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая ам.долларын буцалтгүй тусламжаар ОРЛОГОД НИЙЦСЭН НОГООН ОРОН СУУЦНЫ төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлаад байна. Уг зээл нь 0.25 хувийн хүүтэй бөгөөд зээлийн хугацаа нь 40 жил, эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. Зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл хэмээн эдийн засагчид үзэж байна. Энэхүү зээлийн хүрээнд "Нийслэлийн орон сууцны корпораци” ХК Шинэ дэд төвүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 10 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Чуулганы үеэр НОСК-ийн захирал Б.Сүхбаатар:  "Энэ төсөл бол Улаанбаатар хотынДэлгэрэнгүй

Саяхнаас эхлэн малчдын дунд малаа бооцоонд өгч, машин мотоцикл сугалдаг “Ёндоо” хэмээх хонжворт сугалаа болох болж, тэд энэ сугалаандаа ихээр хошуурах болсон байна. Тухайлбал, “Архангай аймгийн Эрдэнэмандал суманд уг уг сугалаа болж, иргэд олноороо санхүүгийн луйварт оролцож байна” хэмээн нэгэн иргэн цахим орчиндоо нийтэлсэн юм. Бид уг асуудлын мөрөөр тухайн сумын засаг даргатай холбогдлоо. -“ЁНДОО” СУГАЛААГ НУТАГ НУТГААС ӨӨР ӨӨР ХҮМҮҮС ИРЖ, ЗОХИОН БАЙГУУЛДАГ- Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг дарга Э.Болдбаатар “Ийм сугалаа болоод байгаа нь үнэн. Манай малчид маш ихээр оролцож байна. Яг хохирсон хүн байхгүй болохоор тэднийг “сэргийлэх хэрэгтэй, битгий оролц” л гэж гуйх юм. Одоогийн байдлаар манай суманд 3-4 удаа болчихсон байгаа юм.Дэлгэрэнгүй

ЭМЯ-ны эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн  асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан цагдан хорилоо. Энэ талаар АТГ-ынхан ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж буй бөгөөд прокурорын байгууллагынхны өгүүлснээр мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад дээрх хүмүүсийг эм, эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан нэг бус удаагийн үйлдлийг нь баримтжуулж, улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулан цагдан хорьсон гэнэ. Одоогоор хэнээс хэчнээн төгрөгийн хахууль авсныг дөнгөж шалгаж эхэлж буй учраас мэдээлэх боломжгүйг прокурор хэлсэн юм. ЭМЯ-ны эх сурвалжуудын мэдээлснээр хэрэгт холбогдон цагдан хоригдсон хоёр хүний нэг Б.Болорчимэг нь сайд Д.Сарангэрэлийн гарын хүн гэнэ. УчирДэлгэрэнгүй

Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам. Богдхан уулын 40 орчим амнаас иргэд хамгийн их очиж, амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг нь Зайсангийн орчмынх. Тиймээс ч нийслэлийн захиргаанаас иргэдийн ая тухыг бүрдүүлэх зорилгоор явган аялагчдын замын эхэнд автомашины 260 гаруй зогсоол бариад буй. Өнгөрсөн бямба гарагт явган аялагч олон байлаа. Нийслэлчүүд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо эрүүл идэвхтэй амьдралыг эрэлхийлдэг болсны нотолгоо гэлтэй. Гэвч ая тухтай аялах, алхах, амрах нөхцөл үнэндээ алга. Хаашаа л харна баригдаж байгаа болон дутуу баригдсан барилгуудад нүд тулна. Зарим нь дархан цаазад уулын ой модон дунд оруулаад барьчихсан байх юм. Явган аялагчдын хамгийн сайн мэддэг “Чингисийн өргөө” амралтын газартай залгаад барилгын ажил идДэлгэрэнгүй

ЭХЭМҮТ-ийн зургаан давхраас жирэмсэн эмэгтэй унасан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Дээрх эмэгтэйг унах үед цагдаагийн алба хаагч тосон авч төрөх тасаг руу яаралтай хүргэсэн. Гэвч жирэмсэн эмэгтэйн ураг амьгүй төрсөн бөгөөд ГССҮТ-д очиж яаралтай эмчилгээ хийлгэж байгаад шархаа даалгүй нас барсан байна. Энэ талаар бид ЭХЭМҮТ-өөс тодруулахад, Амиа хорлохыг завдаж 17 настай А гэх жирэмсэн эмэгтэй өндрөөс буюу зургаан давхраас үсэрсэн. Ямар учир шалтгаанаар амиа хорлохыг завдсаныг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох байх. Тухайн жирэмсэн эмэгтэй манайд төрөлтийн өвдөлт өгч ирсэн. Улмаар төрөхийн өмнөх тасаг руу шилжшүүлж төрөх явц эхэлсэн байхад зургаан давхраас үсэрсэн. Түүнийг цагдаа тосон авч, төрөх тасаг руу авчирсан. Манай эмч нарынДэлгэрэнгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар С.Зоригийн хэрэгт буруутгагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх шийдвэрийг гаргажээ. С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн талаар өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, “нууц”-аас гаргах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Нууц бичлэгийг өнөөдөр үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан” хэмээн мэдэгдэж буй юм. Мөн энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Их урт бичлэг бий.Зарим хэсэг нь мөрдөн байцаалтад орсон учраас тэр хэсгийг нууцаас гаргах гэхээр мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцосн болох тул прокуророос хориглосон. Бичлэгээс сэргээсэн хэсгийг тагнуулын байгууллага олон нийтэд үзүүлэхийг зөвшөөрсөн хэсгийг нь эхлээд УИХ-ын чуулганаар хаалттай үзнэ” хэмээсэн байдаг. Эх сурвалж: MEDEE.MNДэлгэрэнгүй

-Ц.НЯМДОРЖ САЙД Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫН АР ГЭРИЙНХНЭЭС УУЧЛАЛТ ГУЙВ- Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ болох 23-24 жилийн хорих ялыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ, У.Амгаланбаатарт оногдуулсан билээ. Уг хэрэг шүүхийн шатанд хэлэлцэж байхдаа хорих ангид ял эдэлж байсан Ц.Амгаланбаатрын мэдүүлгээр хорьсон хэмээгдэж байв. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнийх нь зүгээс “Эрдэнэт хотод таксины жолоочийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг үйлдэн ял эдэлж байгаа хүний үгээр хууль хүчнийхэн энгийн иргэнийг хэлмэгдүүлж байна” хэмээн удаа дараа мэдээлэл хийж байсан юм. Сүүлийн өдрүүдэд хуулийнхан С.Зориг агсаны хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн дөрвөн хүнийг цагдан хориод буй. Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 21-ныДэлгэрэнгүй

КАПИТАЛ БАНК ДӨРВӨН САЛБАРАА ТАТАН БУУЛГАСАН Капитал банкийг Төрийн банктай нэгтгэхээр бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн гэх мэдээллийг зарим эх сурвалж өгөв. 2018 оны сүүлийн саруудаас эхлэн Капитал банкийг дампуурах нь гэх мэдээлэл олон нийтийн дунд яригдаж эхэлсэн. Харин тус банкнаас уг мэдээллийг эрс үгүйсгэв. Гэхдээ 2019 он гараад тус банк тэтгэвэр, тэтгэмж болон халамжийн мөнгө олгох ажлаа зогсоогоод байгаа. Энэ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай байгуулсан гэрээ дуусгавар болсонтой холбоотой гэх. Гэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай байгуулсан гэрээгээ сунгаагүй нь анхаарал татаж буй. Энэ хэрээр тус банкны үйл ажиллагаа хумигдаж 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг дөрвөн салбараа буюу хотын захын дүүргүүдэдДэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын прокурорын байгууллагад өгсөн 178 хуудас нотлох баримтыг шалгуулахаар Нийслэлийн прокурорын газраас Авлигатай тэмцэх газар /АТГ/-т хүргүүлсэн. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг 2019.02.22-ны өдөр Авлигатай тэмцэх газраас дуудаж "Таван Толгойн асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан. Тэгвэл өчигдөр буюу 2019.03.20-ний орой эрүүгийн цагдаагийн албанаас түүний ажлын өрөөнд нэгжлэг хийсэн байна. Тэрээр нэгжлэг хийх явцад 1000 орчим уран зураг түүний өрөөнд байсан байна. Тэдгээрийн 30 гаруй нь дэлхийн болон монголын үнэт уран зураг байсан бөгөөд зарим нь монголын уран зургийн галерейгаас алдагдсан зураг байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр зургуудыг эрүүгийн цагдаагийн албанаас хураан авсан байна. Эх сурвалж: ZARIG.MNДэлгэрэнгүй

Тоодай буюу Тоокёогийн Их Сургууль. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уг их сургуулийг төгссөн Монголчуудтайгаа ярилцах цуврал ярилцлагаа эхлэж байна. Анхны зочин Ж. Амарсанаа. Эрүүл мэндийн экс дэд сайдын хүүхэд, сурагч оюутан нас, хувь хүнтэй танилцъя. -Ярилцлагаа таны мэргэжлээ сонгож байсан үеэс эхлүүлэх үү? -Би мэргэжлээ сонгох гэж их л өөрчлөгдсөн дөө. Бага байхдаа янз янзын л юм боддог байлаа. Эхлээд жүжигчин больё гэж бодож байсан. Дараа нь мөрдөн байцаагч ч больё гэж бодож байлаа. Тэгээд л нэг мэдсэн эмч болчихсон байсан. Үүнд манай ээж аавын нөлөө байсан байх л даа. Нэг хүүхдээ эмч болгоно гэдэг байсан. Энэ их нөлөөлсөн байж магадгүй. Гэхдээ би шууд эмчДэлгэрэнгүй