Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг тойргийнхоо 97 дугаар сургууль, Шавь цогцолбор сургууль болон 115, 128, 146, 191, 201, 213 дугаар цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Тухайлбал суурин компьютер, зөөврийн компьютер, принтер, проектор, багшийн ширээ, сандал, хөгжмийн ком, ангийн самбар, зурагт цэцэрлэгийн гал тогооны хэрэгсэл болон цэцэрлэгийн дотор, гадна талбайг камержуулж,  бусад хэрэгцэээтэй тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 4,5,14 дүгээр хорооны Өрхийн эмнэлэгүүдэд ЭХО аппарат, эмэгтэйчүүдийн ор, нярайн шарлагын аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, шээс цусны шинжилгээний аппарат зэрэг шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн байна.  Б.Саранчимэг гишүүн сонгогдсон цагаасаа хойш иргэдийнхээ  эрүүл мэндийн асуудал болон боловсролын чанар хүртээмжийгДэлгэрэнгүй

МҮХАҮТанхим нь Монгол Улсын бизнесийн орчныг хамгаалах, дэмжин туслахын тулд Дэмжигч, Өмгөөлөгч, Нөлөөлөгч, Холбогч, Чиглүүлэгч чиг үүргийн дор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин урaмшуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд тохиолдож байгаа саад бэрхшээл, түүнээс гарах арга замыг судлан тодорхойлж, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс тодорхой асуудлыг төр, засгийн холбогдох байгууллагад илэрхийлэх, оновчтой шийдвэр гаргуулах, бизнес эрхлэгчдийн төлөө бодлогын өмгөөллийн үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх зэрэг шинэлэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус, Олон Улсын байгууллагуудтай хамтран ажилладаг юм. Уг зорилгын хүрээнд МҮХАҮТанхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин Amartuvshin Otgondavaa, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах Galbadrakh Erdenetsetseg нар хамтран ажиллах талаар Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд: Бизнесийн аюулгүйДэлгэрэнгүй

Залуу Захирлуудын Холбоо санаачлан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэд “Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл” байгуулж анхдугаар хурлаа хийлээ. Хуралд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн оролцож танхимын цаашдын үйл ажиллагааны чиглэл, бодлого хөтөлбөрийг танилцуулж залуустай санал бодлоо солилцож цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Уг арга хэмжээнд 30 гаруй залуу бизнес эрхлэгч оролцож бизнес хийхэд тулгамдаж буй асуудал болон өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж цаашид тус зөвлөлийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай ажиллахаа илэрхийлсэн юм.  Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл нь Дэмжигч, Өмгөөлөгч, Нөлөөлөгч, Холбогч, Чиглүүлэгч чиг үүргийн дор залуу бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тохиолдож байгаа саад бэрхшээл, түүнээс гарах арга замыг судлан тодорхойлж, тэдгээрийн нийтлэг эрх ашгийг хамгаалахДэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр МҮХАҮТ-ын “Их танхим”-д уулзаж, тэдэнд тулгараад байгаа асуудлыг сонсон, салбарын сайд нарын хамтаар асуултад хариулж, санал солилцлоо. Бизнес уулзалтад  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан болон зарим агентлагийн дарга нар байлцлаа. МҮХАҮТ-аас санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 250 гаруй аж ахуйн нэгж, бизнесийг дэмжих чиглэлээр үйл ажилллагаа явуулдаг 10 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, дуу хоолойгоо илэрхийлсэн юм.Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Өнөболд нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүү Х.Улам-Өрнөхтэй найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон” гэж мэдээлсэн нь олны анхаарлыг татаад буй. Х.Улам-Өрнөхийн хувьд төрийн өмчит хуулийн этгээдүүдийн худалдан авах ажиллагааг хариуцдаг, өөрөөр хэлбэл, зарлагдах тендерүүдийг хариуцан зохион байгуулдаг гол алба болох Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилладаг. Харин түүний жолоочоор ажиллаж байсан, найз Д.Өнөболдынх нь хувьдДэлгэрэнгүй

Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцтай Засгийн газар тус тус танилцлаа. УУХҮЯ, "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас томилогдсон хамтарсан ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбогдох бэлтгэл ажлыг зохион байгуулж дууссан байна. Хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжаална Хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжаалахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан компанийн дүрэмд зайлшгүй өөрчлөлт оруулах хуулийн шаардлага үүссэний дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард товлон хуралдуулахаар шийдвэрлэв. Хувьцааг нийтэд нээлттэй санал болгож арилжаалахтай холбоотой олон улсын аудит, хууль, эрхзүйн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах, ордын нөөцийг шинэчлэн тогтоох зэрэгДэлгэрэнгүй