Tovch.mn худал мэдээлэл тараажээ. 1.Байр авсан гэх төрийн албан хаагчдыг миний хамаарал бүхий этгээдүүд гэсэн нь худал 2. Тухайн орон сууцууд нь "Түрээсийн орон сууц" гэсэн нь худал Тайлбар-1: Аливаа албан байгууллага нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэйг онцлох хэрэгтэй. Нэр дурдагдсан: - ЗДТГ-ын Нярав Д.Уртнасан нь төрийн албан 22 жил ажиллаж буй - ЗДТГ-ын Бичиг хэргийн ажилтан Ц.Хишигсүрэн нь 30 гаруй жил төрийн албанд ажиллаж буй - Э.Одхүү нь Орхон аймагт мэндэлсэн 3 ихрийн гэр бүл - ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Нансалмаа нь төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа - ЗДТГ-ын Нягтлан Л.Дуламжав нь 2 ихэр хүүхэдтэй /гэр хороололдДэлгэрэнгүй

Чанартай бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчдэд очихдоо хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй юу гэсэн үзүүлэлтээс гадна байгаль орчинд ээлтэй эсэх, тухайн ААН удирдлагын тогтолцоог хангаж чадсан уу гэдэг нь чухал юм. Манай улс жил бүрийн 11 дүгээр сард Дэлхийн чанарын өдрийг тэмдэглэн Үндэсний чанарын чуулганыг зохион байгуулж ирсэн. Энэ удаад “Чанар-амжилтын түлхүүр” уриан дор чуулахаар болсныг МҮХАҮТ, Стандарчилал хэмжил зүйн газраас хэвлэлийнхэнд мэдээллээ. “Үндэсний чанарын 7 хоног”-ийн хүрээнд ирэх 11 дүгээр сарын 14-нд Үндэсний чанарын чуулган, үзэсгэлэн, хэлэлцүүлэг, Чанарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулна. Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг олон улсад нэг сая гаруй байгууллага нэвтрүүлсэн бөгөөд үүний 96 нь Монголын компаниуд юм байна. ДээрхДэлгэрэнгүй

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн нислэгийн хуваарийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Олон улсын нислэгийн хувиараар 10-р сарын 27-оос өвлийн цагийн хуваарьт шилжих бөгөөд 2020 оны 3-р сарын 28-г дуустал үргэлжилнэ. . ОНЦЛОХ НИСЛЭГҮҮД: Бангкок хот: Аялал жуулчлалын бүс нутаг Тайландын вант улсын нийслэл Бангкок хот руу 10-р сарын 30-аас эхлэн 7 хоногийн Лхагва, Бямба гараг бүр шууд нислэгтэй. Хонг Конг хот: ӨДӨР БҮР нислэгтэй. Энэ жил Хонг Конг хотын чиглэлийн давтамжыг өвлийн цагийн хуваарийн хугацаанд өдөр бүр болгож байгаагаар онцлогтой юм. Сөүл хотын нислэг: Энэ өвлийн хугацаанд СӨҮЛ хот руу 7 хоногт 9 нислэг үйлдэнэ. Сөүл хот руу өдөр бүрДэлгэрэнгүй

2017 онд Эрдэнэт хотод агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгааг явуулсан байдаг. Уг судалгааны дүнд аймгийн хэмжээнд 13190 орчим гал түлдэг суурин эх үүсвэр бүртгэгдсэн байна. Үүнээс гэрийн ердийн зуух 4253, гэрийн сайжруулсан зуух 468, байшингийн ердийн зуух 480, байшингийн сайжруулсан зуух 1417, ханан пишин 6403, нам даралтын зуух 164 байгааг тогтоосон юм. Эрдэнэт хотын агаарын бохирдлын хэмжээ нийслэл Улаанбаатарын хэмжээнд очоогүй ч цаашид автомашин болон утаат цэгийн тоо нэмэгдвэл өвөлдөө агаарын бохирдол улам нэмэгдэх болно.  Эрдэнэт хот 1 дүгээр сарын дунд үед агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрдэг. 2015 онд агаарт агуулагдах азотын давхар исэл байх ёстой хэмжээнээс 1.7 дахин, 2016 онд 1.4 дахин давсанДэлгэрэнгүй

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран  өнөөдөр “Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж  байгуулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Харвалт, шигдээсийн нэгжийг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт байгуулах”-аар тусгасны дагуу тус мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зүрх судасны шалтгаант нас баралтыг бууруулах, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад “Тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж”-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус зөвлөлдөх уулзалтын хүрээнд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд УГТЭ-ийн “Зүрхний төв”, “Мэдрэлийн төв”-ийн туршлагыг судалж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг авч, олон талынДэлгэрэнгүй

МИАТ ТӨХК зорчигч үйлчлүүлэгчиддээ илүү хүрч үйлчлэх, нислэгийн тийзийг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор Тасалбар түгээврийн Сентрал тауэр дахь салбараа өнөөдөр нээлээ. МИАТ компани төрийнхөө далбааг тээгч, үндэсний тээвэрлэгчийн хувьд зорчигч, үйлчлүүлэгчиддээ аюулгүй, найдвартай, тав тухтай агаарын тээврийн үйлчилгээг үзүүлэх хүндтэй үүргийг хүлээн ажилладаг. Иймээс тус компани зорчигчдынхоо аяллыг тав тухтай, сэтгэл ханамжтай байлгах, тийз борлуулалтын үйлчилгээгээ илүү тав тухтай, түргэн шуурхай болгох мөн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд шинээр гурван салбар нээхээр зорилт тавин ажиллаж байгаа аж. Цаашид тус компани Тасалбар түгээврийн дараагийн салбараа Энканто таун үйлчилгээний төвд нээх юм байна. Дашрамд дурдахад МИАТ компани нислэгийн бүх мэдээллийг нэг дороос авах МИАТ апликэйшнийгДэлгэрэнгүй

МИАТ компани АНУ руу зогсолтгүй шууд нислэг үйлдэх чадалтай “Boeing 787-9 Dreamliner” нисэх онгоцыг АНУ-ын “Air Lease Corporation” компаниас түрээслэх гэрээ байгууллаа. Ингэснээр 2021 оноос эхлэн үйл ажиллагаанд авч ашиглах хүлээлттэй байна. Одоогоор талууд үнийн дүнг хараахан тогтоогүй байгаа аж. “Boeing 787-9 Dreamliner” нь “Boeing 767” зэрэг нисэх онгоцтой харьцуулахад түлшний зарцуулалт 20 гаруй хувийн хэмнэлттэй гэдгээрээ онцлог. Мөн техникийн үр ашигтай, нүүрстөрөгчийн хийн зарцуулалт бага, байгальд ээлтэй тул зарим орнуудад төлөх татварын хэмжээ бага байх юм. МИАТ компанийн хувьд шинээр нислэгийн дөрвөн чиглэл нээхээр ажиллаж байгаагаа мэдээллээ. Хэрэв зөвшөөрлөө авбал АНУ руу 2021 оноос шууд нислэг эхлүүлэхээр төлөвлөжээ.Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласан билээ. Түүнчлэн уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын компаниудад дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/123 тоот тушаал гарч хэрэгжиж байгаа юм. Эдгээр ажлын хүрээнд МҮХАҮТ, “Эрдэнэс Монгол ХХК”-тай хамтран “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ” өдөрлөгийг 2019 оны 9-р сарын 19-ний 10.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр үндэсний үйлдвэрлэгч компаниудын бараа бүтээгдэхүүнийг Эрдэнэс Монгол ХХКомпанийн охин болон хараат компаниудад танилцуулах үзэсгэлэн гарч, мөн уул уурхайн, хүнд үйлдвэрийн салбарт импортыг орлох барааДэлгэрэнгүй

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах “Өгөөмөр” зах орчимд иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаарх санал гомдол УИХ-ын гишүүн Б.Саранчимэгт удаа дараа ирсэн байна. Тодруулбал,  Өгөөмөр зах нь “Өгөөмөр”, “Шинэ үе”, “Нарт” “Ахмадын хороолол”, “Грийн хаус” зэрэг хотхоны 10 мянга орчим оршин суугчийн эрх ашгийг зөрчин автомашин болон явган хүний орох, гарах гарцыг хааж, төлбөртэй зогсоол болгон ашиглаж, нийтийн эзэмшлийн зам талбайд ямар ч зөвшөөрөлгүй авто машины засвар үйлчилгээ хийгдэж байгаа тухай иргэдээс гомдол ирүүлсний дагуу өнөөдөр тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн болон бусад холбогдох албан тушаалтнуудынДэлгэрэнгүй

Улсын их хурлын чуулганы хуралдаанаар Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая ам.долларын буцалтгүй тусламжаар ОРЛОГОД НИЙЦСЭН НОГООН ОРОН СУУЦНЫ төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлаад байна. Уг зээл нь 0.25 хувийн хүүтэй бөгөөд зээлийн хугацаа нь 40 жил, эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. Зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл хэмээн эдийн засагчид үзэж байна. Энэхүү зээлийн хүрээнд "Нийслэлийн орон сууцны корпораци” ХК Шинэ дэд төвүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 10 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Чуулганы үеэр НОСК-ийн захирал Б.Сүхбаатар:  "Энэ төсөл бол Улаанбаатар хотынДэлгэрэнгүй