Эхний 4 хүн 1,798,000₮ + 1 хүн зөвхөн такс(~311.000₮) төлөөд хамт олон найз нөхдөөрөө аялах боломжтой. Аялах боломжтой өдрүүд ☑2019.11.20 - 12.18 ☑2020.01.18 - 02.15 ☑2020.02.26 - 03.31Дэлгэрэнгүй

  УИХ-ын гишүүн, МУ-ын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Саранчимэг өнөөдөр /2019-11-06/  Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачуудыг оюуны спортоор хичээллэх боломж бүрдүүлэх зорилгоор “Ногоон бэрс” шатрын клубийг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын шатрын холбооны удирдлагууд, цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцов. Тэрбээр шатрын спортыг дэмжиж, иргэдэд хүртээл болгох зорилгоор  “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн. Одоогоор тус хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн  2000 гаруй өрхийг шатаржуулж, гурван сургууль, зургаан цэцэрлэгийг  “Ногоон бэрс” клубтэй болгожээ. Өмнө нь Баянзүрх дүүргийн 97, 111, 137 сургууль болон 128, 201, 146, 213 дугаар цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клубээ нээсэн. Ийнхүү тойргийнхоо сургууль, цэцэрлэгүүдэд “Ногоон бэрс” шатрын клубээ нээн сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэдДэлгэрэнгүй

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Норвегийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сигне Брудесетийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны харилцааг өргөжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов. Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болох эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр норвегийн талтай хамтран ажиллах, баялгийн сангийн туршлагаас суралцах сонирхлоо илэрхийлэв. Мөн Монгол, Норвегийн гадаад яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов.Дэлгэрэнгүй

ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагаа болсон уг тэмцээн 10-р сарын 17-21-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон билээ. ОХУ, Беларусь, Франц, Серб, Молдав, Кыргыз, Латви, Монгол зэрэг 8 орны  парламентын 50 гишүүн оролцсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 50 гишүүд дотроо 5-р байр эзэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эмэгтэй шатарчдаас тэргүүн байр эзэлсэн юм.  Тэмцээнд Их мастер цолтон, Европын цомын аварга, ОХУ-ын багийн болон клубийн тэмцээний аварга зэрэг өндөр зэрэглэлийн шатарчид оролцсон байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэднийДэлгэрэнгүй

Орхон аймагт сүүлийн гурван жилд хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлсэний дүнд ажилгүйдлийн түвшин 2018 онд 9.7 хувиар буурсан байна. Тодруулбал, 2016 онд 22.4 хувьтай байсан бол 2018 онд 12.7 хувь болжээ. Энэ нь аймгийн ЗДТГ-аас “Эрдэнэтчүүд, эрдэнэтчүүдээ хайртай- Нэг өрх, нэг ажлын байр” дэд хөтөлбөр болон ХХҮГ-аас хэрэгжүүлж буй ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр, шинээр байгуулсан сургууль, цэцэрлэг, үйлдвэрийн газруудтай холбоотой юм. Тухайлбал, 2016 оноос хойш Орхон аймагт хоёр сургууль, хоёр цэцэрлэг, дотуур байр ашиглалтад орж боловсролын салбарт л гэхэд 100 гаруй хүн ажлын байртай болжээ. Мөн “Эрдэнэт ШУТП”–аас хэрэгжүүлж буй хүүгүй, барьцаагүй эргэн төлөх нөхцөлтэйгээр иргэн, аж ахуйн нэгжид олгосон санхүүгийн дэмжлэгийн үр дүндДэлгэрэнгүй

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хооронд энэ оны 1 дүгээр сард хийсэн Агаарын харилцааны хэлэлцээрээр нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлсэний дагуу хоёр орны хоорондын агаарын тээврийн зах зээлийг хөгжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, өрсөлдөх чадвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбаа тээгч, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь БНСУ-ын “Корэйн Эйр” компанитай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.    Санамж бичигт “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, “Корэйн Эйр” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Kee Hong WOO нар гарын үсэг зурлаа.  Хоёр авиа компанийн коммерийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх зорилгоор шинэчлэн байгуулж буй тус санамж бичиг нь Сөүл хотоор дамжуулан гуравдагч улс урууДэлгэрэнгүй

2016 оноос хойш боловсролын салбарт 2 сургууль, 2 цэцэрлэг ашиглалтад орсноор сурагчдын хамран сургалт 95 хувьд хүрч 2000 гаруй хүүхэд гэртээ ойр сургууль, цэцэрлэгтээ хамрагдаж улмаар 100 гаруй хүн ажлын байртай боллоо. Одоогоор: - Яргуйт багт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг - Баянбулаг багт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг-85 хувь - 1 сургуулийн 928 хүүхдийн багтаамжтай өргөтгөл -75 хувь - 23 дугаар цэцэрлэгийн өргөтгөл -40 хувь - Эрдэнэ багт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг -25 хувь - Рашаант багт 250 хүүхдийн суудалтай сургууль-40 хувь - Даваат, Шанд багт 250 хүний суудалтай Соёлын төв -20 хувь - 7 дугаар цэцэрлэгийн усан санг шинэчлэх-35 хувь - 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөлДэлгэрэнгүй

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд “ИХ НҮҮДЭЛ-2019” шатрын тэмцээн 3 үе шаттай зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн дөчин мянга гаруй сурагчид нэгдүгээр шатнаас оролцсон бөгөөд өнөөдөр 3 дугаар шатанд 9 дүүргээс шалгарсан 18 багийн 432 сурагчид уран нүүдэл, оюун ухаанаараа өрсөлдөж байна. Их Нүүдэл-2019 Монгени цогцолбор сургуулийн шатрын ордонд болж байна. Дэмжин хамтран ажиллаж байгаа УБын удирдлагууд, Лхагваа захиралтай Монген сургуулийн хамт олонд талархал илэрхийлж, баг тамирчиддаа амжилт хүсье.Дэлгэрэнгүй

Гадаад дотоодын худалдааны бодлогыг дагнан хэрэгжүүлэгч томоохон бие даасан байгууллагын хувьд МҮХАҮТ нь Монгол Улсад идэвхтэй ажиллаж байгаа 70 гаруй ААН-ийг Танхимдаа нэгдэж, бизнесийн хууль эрхзүйн орчинг сайжруулах, төр засгийн бодлогод дуу хоолойгоо хүргэж ажиллахыг уриалж байгаа юм.Уриалаад зогсохгүй гишүүдээ тэлэх шинэ бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд Стандарт, Платиниум, Диамонд, Спонсор гэсэн татварын ялгаварчлалтай 5 ангилал хэрэгжүүлж эхэлснээ МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн энэ үеэр мэдэгдлээ. Учир нь бизнес эрхлэгчид, Танхимын нийт гишүүдийг ангилаад харахаар томоохон аж ахуйн нэгжүүд хууль эрх зүйн орчинг сайжруулах, дунд хэсгийнхэн нь гадаадын хөрөнгө оруулагчидтай холбогдох, дэлхийн зах зээлд гарахад дэмжлэг авах сонирхолтой байгаа бол жижиг, бичил бизнес эрхлэгчид бизнесээ хэрхэн өргөжүүлэх, тоногДэлгэрэнгүй

ОХУ-ын Төрийн Дум дэлхийн парламентын гишүүдийг хамруулан жил бүр шатрын нөхөрсөг тэмцээн, уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 10 дахь удаагаа болсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг нар амжилттай оролцоод иржээ. Дэлхийн 100 орчим парламентын гишүүн оролцсон тэмцээнээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрэгтэй ангилалдаа шагналт тавдугаар байр эзэлж, уран нүүдлээрээ улсынхаа нэрийг гаргасан байна. Мөн Б.Саранчимэг эмэгтэй парламентчдаа тэргүүлж, эрэгтэй шатарчидтай өрсөлдөн 11 дүгээр байр эзэлжээ. Уг тэмцээнд шатрын олон удаагийн дэлхийн аварга, их мастер, ОХУ-ын Төрийн Думын гишүүн А.Карпов нарын өндөр цолтой мэргэжлийн олон шатарчин оролцсон аж. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд УИХ дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүнээр ажилладаг. Энэ спортыг дэмжиж, иргэдэд хүртээлДэлгэрэнгүй