Агаарын бохирдол, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг дуусгах, хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулах арга замын талаар зөвлөмж боловсруулах чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ хүрээнд  “Агаарын чанар, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, цэвэр түлш-үр ашигтай түлшний хэрэглээ” семинарыг ШУА-ийн байранд зохион байгууллаа. Семинарт,  НҮБ-ын Ази, номхон далайн Хүрээлэн буй орчны хөтөлбөр болон ДЭМБ, ЮНИСЕФ, АХБ, ДБ, Жайка, НЭМҮТ, НЭМГ, МХЕГ, ЭМХҮТ, Агаарын бохирдлыг бууруулах газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. Монгол Улсын агаарын чанар нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болоод цэвэр, үр ашигтай түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм. Эко-Ази дээд сургуулийн захирал Ц.Адъяасүрэн хэлэхдээ, “Агаарын бохирдолд нэрвэгдээгүй хүн гэж манай улсад, тэр дундаа УлаанбаатарДэлгэрэнгүй

УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооноос өнөөдөр албан бичгээр өгсөн үүргийн биелэлт, Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 2016 оноос хойших хоёр жилийн хугацаанд тус хороонд иргэдээс Туул голын бохирдол, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолттой холбоотой 5,846 өргөдөл, гомдол иржээ. Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Газрын албанаас “Судалгаагаар Туул голын хамгаалалтын бүсэд хамрагдаж буй таван дүүргийн нутаг дэвсгэрт, онцгой хамгаалалтын бүсийн буюу 50 метрт 2,307, энгийн хамгаалалтын бүс буюу 200 метрт 11,731 нэгж талбай газар эзэмшилт, ашиглалттай байна. Огт зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байгаа 251 хуулийн этгээд бий гэсэн судалгаа гарсан.Дэлгэрэнгүй

Сэлэнгэ аймгийн Мандал суманд хус модыг шатааж утаагүй түлш гаргах гэнэ. Энэхүү хус мод шатааж утаагүй түлш гаргах ажлыг “Нармон” ХХК хийх гээд бэлтгэл ажилдаа аль хэдийнэ оржээ. Тус компани хус модоо шатаах тогоо бариад эхэлсэн аж. Нэг тогоонд 5 тонн хус мод шатаах юм байна. Харин нутгийн иргэдийн хувьд энэхүү ажлыг эсэргүүцэж эхлээд байна. Нармон ХХК-ийн эзэн Хүрэлбаатар нутгийн иргэдтэй уулзахдаа “Надад аятайхан газар өгөөгүй, хогийн цэг зааж өгсөн. Би аль нэг намын гишүүн биш. Би төрчихсөн бизнесмен хүн. Би ашиг бодож энд ирээгүй. Миний шатаагаад гаргасан нүүрсийг Улаанбаатар хот уруу авна гэдэгт эргэлзэж байна. Нийслэлд утаагүй түлш хэрэгтэй байгаа. Хэрэв хийсэн түлшийг миньДэлгэрэнгүй

Төв цэвэрлэх байгуу­ламжийн хамар сэтлэм эвгүй үнэр нийслэлчүүдэд тулгамд­сан асуудал болоод байна. Өмхий үнэр ойр орчмынхоо оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон нь хэн хүнийг сэртхийлгэх боллоо. Тодруулбал, цэвэр­лэх байгууламж орчмын 163 айлын иргэдийн дунд тус байгууламжаас ял­гарах үнэр эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлж буй талаар МХЕГ, ЭМСЯ­наас хамтарсан судалгаа хий­жээ. Судалгаагаар 43 хувь нь элэгний, 47 хувь нь бөөр­ний үрэвсэл, 90 гаруй хувь нь харшлын өвчтэй гэсэн дүн гарчээ. Лагийн үнэр хүний төв мэдрэлийн системийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, судас нарийссанаас толгой өв дөх, нойргүйдэх, ядрах шинж илэрдэг бол бохир агаараар амьсгалснаар үнэр лэх, амтлах эрхтний үйл ажиллагаа муудах, хоолой загатнах, хорсох, ханиалгах, цээжДэлгэрэнгүй

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Г-ийн амь насыг бүлэг этгээдүүд санаатайгаар бүрэлгэсэн асуудалд Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан Т.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ нарыг шалгаж эхэлсэн. Тэднийг халагдахаасаа өмнө гэмээ ухаарсан этгээдүүд болох жүжиг тавьж өөрсдийн саналаар огцорсон гэж олон нийт дүгнэж байгаа. Г-г гурван цагийн турш үхтэл нь зодож, долоон удаа толгойруу нь өшиглөсөн Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа. Талийгаачийг тамлан зовоож байх үеийн бүхий л хугацаанд Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Төмөр замын бодлогын хэрэгжилт, зохицуулалтДэлгэрэнгүй

Гол асуудлаа эхлээд баримтаар хөндөх ёстой ч Улаанбаатарын утаа ямар гээчийн гамшиг болоод байгаа талаар энд давтан нуршихгүй. Баримт нь уншигч таны уушги, өдөр тутам залгиж яваа угаар болог. Харин зуух хаана хэзээ эвдэрснийг, яавал засагдахыг хамт тунгаая. Монголчууд бид утаа бүр уг сууриндаа хаанаас гарч байгааг харахгүй тул нэг бол өлзий хээгээр өнгөлсөн зуух тавьж үзэх, нөгөө бол нэгэнт яндангаар баагиж байгаа утааны ихийг нэг, харыг нэг гайхаж гаслах, хамарт тулаад ирэхээр нь хаалт зүүх, сэвэх мэтээр хэдэн жилийг барж байна. Тэгээд хаанаас гарч байгаа утаа вэ? Аж ахуйгаас л гардаг шүү дээ, аливаа юм. Бидний аж ахуйн түүх, онцлогийг өмнө нь хэдэн талаасДэлгэрэнгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй ч нэр дэвшигчид бие биенээ "харлуулах" кампанит ажлаа аль хэдийнэ эхлүүллээ. Тэдний тэргүүнд мэдээж мэдээж АН-аас нэр дэвшигч Женко яригдаж байсан бөгөөд өнгөрсөн богино хугацаанд өрсөлдөгч хоёроо хэдэнтээ "намнаад" амжив. Тэр ч байтугай үлгэр болсон төмөр замаа байгаа гэж итгэх хэмжээний бүрэн хэмжээний захиалгат нэвтрүүлгийг ч цацаад амжлаа. Ардчилсан намынхан өнгөрсөн өдрүүдэд шинэ даргаа сонгож, ялагдаж байсан өдрүүддээ дүгнэлт хийхийг хичээж байна. Дараалсан ялагдлынхаа хариуг тэд шинэчлэл гэх үгээр цайруулахаар хичээсэн боловч үнэндээ чадахгүй гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан. Энэ удаагийн сонгуульд хүчтэй нэр дэвшигч илгээх болов уу гэсэн олоны таамаглал төдийлөн биелэлээ олоогүй. Магадгүй Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэх байсанДэлгэрэнгүй

сурвалж: http://sixtybln.mozello.com/timeline/Tweets by dropmires Жич: "Улс төрийн эргэлт хийсэн аюултай гэмт хэргийн бодит баримтыг Монгол хүн бүр орж үзнэ үү. Г.Доржзодовын амь нас, аюулгүй байдалд ноцтой байдал үүсвээс Ц.Батмөнх миний бие АНУ-ын бүхий л сувгаар мэдэгдэл хийхээ илэрхийлье. Тус гэмт үйлдлийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад 3 хонох гэж байна. АНУ-аас" Анх 60 тэрбумын асуудал хэрхэн эхэлсэн, өнөөдрийг хүртэл хэрхэн өрнөж байгаа талаар товч мэдээллийг он цагийн дараалалтайгаар холбогдох эх сурвалжийг линкээр холбож ойлгоход хялбар хэлбэрээр энд бичиж байна. Үйл явдлын өрнөл дуусаагүй тул Та энэ хуудсанд шинэчлэл орж байгаа эсэх, шинэ мэдээлэл нэмэгдсэн эсэхийг мэдэхийг хүсвэл анхааралтай ажиглаж байна уу.  2014.07 сарын 2-р хагаст ШинэДэлгэрэнгүй