УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүүтэй холбоотой баримт дэлгэлээ. Тэрбээр “МАН-ын дарга, У.Хүрэлсүх ЖДҮ-ийн загалмайлсан эцэг мөн гэдгийг сая тогтоолоо.2016 оны 12 сарын 13-нд Ухнаагийн Хүрэлсүх өөрийн төрсөн дүү Ухнаагийн Давхарбаяр нь "Жаргалант махимпэкс" компанийн нэр дээр ЖДҮХ сангаас 1 тэрбум 326 сая төгрөгийн зээл авах гэрээнд гарын үсэг зуржээ. Улмаар 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая 100 мянган төгрөгийг, мөн  2017 оны наймдугаар сарын 3-нд 236 сая төгрөгийг тус тус авсныг олж тогтоолоо. Мэдээж, үлдэгдэл 800 орчим сая төгрөгийг авсан нь тодорхой. Үүнийг нотлоход хэцүү ч шударга ёсыг эрхэмлэдэг нэгэн эмэгтэй надад үүнийг өгсөн. Тиймээс би Ерөнхий сайд У.ХүрэлсүхийгДэлгэрэнгүй

Улс орон оршин тогтнох хоёр том үндэс байдаг. Энэ нь нэгдүгээрт газар нутаг, хоёрдугаарт хүн. Газар нутгийн хувьд ёстой л бурханаас өгсөн хувь заяа гэдэг шиг хоёр том гүрний дунд оршиж чадсанаараа өнөөдрийг хүртэл, цаашдаа ч ямар нэг асуудалд орохгүй л болов уу. Харин хүн буюу иргэд рүү чиглэсэн гадна, дотны ямар нэгэн халдлага явагдаж байгаа, явагдаж болохыг бид үгүйсгэх аргагүй юм. Одоо үнэндээ үгүйсгэж ч чадахгүй боллоо. Тодруулбал, 3 сая 300 мянга орчим Монгол хүний өвчний түүх болон иргэний мэдээллийг гаднынханд алдаж эхлээд байна. Өөрөөр хэлбэл таныг ямар өвчтэй, ямар өвчнөөр өвчилж байсан, ямар өвчнөөр өвдөх магадлалтай гээд эрүүл мэндтэй чинь холбоотой бүхий л мэдээллийг санг өнөөдөр Хятад, Орос, Америк,Дэлгэрэнгүй

Үндэсний аудитын газраас ойрын өдрүүдэд яамдуудад шалгалт явуулж, зөвлөмж, чиглэлийг өгч ажиллажээ. Сайд нарын санхүүгийн тайланг шалгах ажил үргэлжилсээр байгаа. Энэ талаарх мэдээллийг багцлан хүргэе. Хөдөлмөрийн сайдын багцад 18 сая төгрөгийн зөрчил илэрчээ Үндэсний аудитын газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн тайлангаар өгсөн зөвлөмж, төлбөрийн акт, албан шаардлагыг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2018 оны хагас жилийн санхүүгийн тайланг шалгажээ.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа байгууллага  35, төсвийн шууд захирагч 49, тусгай шилжүүлгийн байгууллага 22, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сан 33, нийгмийн халамжийн дэдДэлгэрэнгүй

Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? 😷😷😷 #Утаа хүүхдийн эрхтэн тогтолцоо, тархи руу хэрхэн нэвтэрч, нөлөөлдөг вэ? Хариултыг, зөвлөмжийн хамт 3D видеоноос үзэж, цааш нь SHARE хийн олон нийтэд түгээнэ үү. 😷😷😷What does #AirPollution do inside children's body and their brain development? For the answer and more, watch & share this 3D animation video. On #WorldChildrensDay, UNICEF Mongolia urges everyone to #GoBlue and clear the #AirPollution and protect every child. youtu.be/0wR3B9AaYGA Posted by UNICEF Mongolia on Monday, November 19, 2018Дэлгэрэнгүй

Өнгөрсөн баасан гаригт шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан гэх мэдээллийн дараа цахим орчинд үнийн самбарт өөрчлөлт гараагүйгээр барахгүй 1980 төгрөгөөр борлуулж байгаа талаар шуугисан. Үүнийг нь албаныхан техникийн ажиллагаатай холбон тайлбарласаар гурван өдөр өнгөрөв. Гэтэл өчигдөр АМГТГ, ШӨХТГ, МХЕГ, НМХГ болон импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл хамтарч суугаад өнөөх л 100 төгрөг буурсан талаар дахин мэдээлэв. Гурван өдрийн турш “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хилийн үнэ буурсан үед жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа.Цаашид үе шаттайгаар буурах болно” гэх өнөөх л тайлбараа хэлж байх юм. Гэхдээ энэ нь зөвхөн АИ92 автобензинд хамааралтай гэж байгаа. Учир нь дизель болонДэлгэрэнгүй

НУТГИЙН 85 ХУВЬД УУР АМЬСГАЛЫН ДУНДЖААС ХАРЬЦАНГУЙ БАГА ХУР ТУНАДАС ОРСОН Сүүлийн 40 жилийн судалгаанаас харахад Монгол орны агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр нэмэгджээ. Гэтэл сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 0.74 хэмээр нэмэгдсэн байна. Энэ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай оронд илүү хурдтай явагдаж, аюул руу дөхөж буйн нотолгоо. “Энэ бол бодит аюул. Дээрээс нь хур тунадасны тархалт харилцан адилгүй болсон. Зарим газар олон жилийн дундаж хэмжээнд, өөр хэсэгт нь үүнээс бага хур тунадас орсон. Энэ нь дэлхийн дулаарлаас болж уур амьсгалын хэмнэл алдагдаж байна гэсэн үг” хэмээн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа ярилаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд зун бага орсонДэлгэрэнгүй

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгч байна. -Та Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш хэвлэлд ярилцлага өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Тэр хэрээрээ таны байр суурийг сонирхох хүмүүс маш их байна. 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Их хурал танд итгэл үзүүлж Ерөнхий сайдаар томилсон. Таныг засаг хүлээж авахад эдийн засгийг урвуу харуулаад, хамаг байдгийг нь гөвчихсөн байсан гэж ярьдаг. Харин Та У.Хүрэлсүхэд засгийн эрхийг шилжүүлэхэд эдийн засаг ямар болсон, одоо ямар байна вэ? -Юуны өмнө “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголын ард түмэндээ “Тусгаар тогтнолын өдөр”-ийн мэндийг хүргэе. Монгол Улс эдийн засгийн дампуурлаа зарлахДэлгэрэнгүй

МАН-ын 2016 оны сонгуульд байгуулсан ялгуусан амжилт гай, гавьяа хоёрыг ялагчдад аль алиныг нь адил хүртээснийг монголчууд өнөөдөр харж, мэдэрч байгаа билээ. Улс төрийн ууган хүчин, эрх баригч хүчирхэг нам гэдэг утгаар иргэд, олон нийтийн аж амьдралд ололт амжилт, уналт уруудалт бүр нь аргагүй соргог мэдрэгдэж байна. Сайлуулж, муулуулсан ч энэ нам, Монгол Улсын нэгэн зууны түүхийг тасралтгүй үргэлжлэхэд тус нэмэр үзүүлсэн гавьяатай. Цаашид ч энэ үүргээ биелүүлсээр байх нь гарцаагүй. Энэ нам 97 жилийг зөвхөн хагарал, тэмцэл, уруудал дунд туучаагүй. Хүнд хэцүү үеүүд байсан ч засч залруулаад түүхээ бүтээсэн. Нэг л өдөр шарх бага багаар аньдаг шиг тэдний хагарал илааршиж л таарна. Бид улс төрийн нөхцөл байдал таагүй буй энэДэлгэрэнгүй

Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, уураг тархинд нөлөөлөх нь (Монгол) Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, уураг тархинд нөлөөлөх нь (Монгол) Posted by Монголын Үндэсний Газарзүйн Нийгэмлэг on Monday, November 19, 2018  Дэлгэрэнгүй

Өнгөрсөн жил татвар төлөгчдийн бүсийг чангалж, хэтэвчийг нь сэгсрэн байж цуглуулсан төсвийн хөрөнгөнөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хуваарилсан 60 орчим тэрбум төгрөгийг УИХ дахь МАН-ын бүлгийн 50 гишүүн хуваагаад авчихаж. Тэгэхдээ бүр бүлэг доторх 32, 33- ын фракцдаа тэнцүү хүртээж, аль нэгнийг нь гомдоохгүй гэсэндээ тус бүрээс нь тэнцүү тоотой (25, 25) гишүүн сонгож, Засгийн газрын тусгай сангийн мөнгийг нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл хэлбэрээр тараасан гэх. Тонуул гэхэд ч багадаж, хатуудахааргүй энэ ажлын зохион байгуулалтад нам, засгийн удирдлага голлох үүрэгтэй оролцсон гэсэн барим тавим мэдээлэл байна. Төрийн дээр сандайлсан луйварчдын хоорондын дажин тогоондоо багтахаа больж, нэг нь нөгөөгийнхөө бөгсийг ухах гэж задалсан мэдээллийн захДэлгэрэнгүй