Нийслэлийн Засаг даргын сонгуульд нэрээ дэвшүүлж ялж байсан  Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч  С.Мөнхчулуун  нэгэн ноцтой гэмээр мэдээллийг цахим орчинд байршуулжээ.   Тодруулбал. “Улаанбаатар хот  Тяньжин хотын Тяньжин хүнс групптэй хамтран  Агропарк хаалттай компани байгуулах асуудлыг ярилцаж байна. Тяньжин хүнс групп нь 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх бөгөөд  энэ нь Монгол Улсын нийт хүлэмжийн аж ахуйн 90 хувьтай тэнцэх хэмжээний газар юм байна” гэжээ.   Мэдээлэлд ойр байгаа албаны хүний ийм үгэнд итгэхгүй байхын аргагүй ч итгэх нь бүр ч хэцүү юм. Учир нь хотын  удирдлагууд маань арай ч ингэтлээ ухаан санаа нь самуурчихаагүй байгаа гэх итгэл. Хотын удирдлагууд үндэсний үйлдвэрлэгчид, тэр дундаа өсч өндийжДэлгэрэнгүй

Мансууруулах төрлийн ургамал түүж, тээвэрлэсэн залуусыг замын цагдаагийн алба хаагчид илрүүлж, харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Улаанбаатар хотын харьяат иргэн А.Х, Г.Т нар Тоёото приус маркийн автомашинаар Төв аймгийн ... сумын нутгаас мансууруулах төрлийн ургамал түүж, тээвэрлэсэн байна. Мөн тэд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлэн шалгаж байна. ЭХ СУРВАЛЖ: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАДэлгэрэнгүй

БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдаж, бохир нь Туул голтой нийлсэн байсан юм. Уг хотхонд одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил хийхдээ төвийн шугамд холбогдсон байхаар зохицуулалт хийсэн юм байна. Гэтэл өнгөрсөн оны намраас тус газарт хөрсний усны бохирдол их байна гэх шалтгаанаар УСУГ-аас бохирын шугамыг хязгаарлажээ. Дараа нь хотхоны бохирыг соруулах зохицуулалтыг хийсэн гэдэг. Улмаар төвийн шугамд холбох асуудлыг өвөл хийх байсан ч цаг уурын нөхцөл байдлаасДэлгэрэнгүй

Цагдаагийн газрын эх сурвалж төрийн алба хаагч хар тамхины хэрэгт холбогдсон хэмээн мэдээлсэн билээ. Уг мэдээллийг тодруулахад дүүргийн анхан шатны шүүхийн ажилтан хар тамхины хэрэгт холбогдон шалгуулж байгаа ажээ. Тухайн этгээд нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цахилгаанчнаар ажилладаг бөгөөд эд мөрийн баримтаар хар тамхийг хураан авчээ. . Тэрбээр бусдад хар тамхи худалдаж борлуулдаг байжээ. О.Гэрэл Оллоо.mnДэлгэрэнгүй

МУИС-ийн доктор Ч.Сономдагва оны өмнө “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө сэтгэл сэртхийлгэм баримтуудыг хэлсэн юм. Хэдийгээр агаарын бохирдол, утааны талаар сэтгэл эмзэглэж явдаг ч түүний ярьсныг уншсаны дараа үр хүүхдийнхээ ирээдүй, эрүүл мэндээр тоглон байж энэ дөрвөн уулын дунд шигдэн үлдэх хэрэг байна уу гэж анх удаа бодож билээ. Түүний ажилладаг баг хамт олон 2005 оноос Улаанбаатар хотын агаарын бохирдлын судалгааг тасралтгүй хийж ирсэн байна. Сүүлийн гурван жил гэхэд 10 секунд тутамд хэмжигдсэн дөрвөн сая дата мэдээлэл цугларсныг хэлсэн байдаг. Агаарын бохирдлоос үүдэлтэй одоогийн илэрч байгаа ханиад, хатгаа гэсэн сөрөг нөлөөллүүд зөвхөн өнгөн хэсэг. 10-20 жилийн дараа янз бүрийн хүнд хэлбэрийн өвчлөлүүд үүсэх вий гэдгээсДэлгэрэнгүй

НОЦТОЙ БАРИМТ: 130 мянган хүүхэд ямар нэгэн байдлаар мансуурч үзсэн гэсэн судалгаа гарчээ! Чимээгүй тахал болсон хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ улам бүр газар авсаар байгаа нь мэргэжлийн хүмүүсийн төдийгүй хууль хяналтын байгууллагынхны санааг зовоож байна. Яг хэдэн хүн мансууруулах бодис хар тамхи хэрэглэдэг вэ гэсэн нарийвчлан гаргасан яг таг тоо байхгүй. Гэхдээ баячуудын хүүхдүүд, хөрөнгө чинээтэй хүмүүс, урлагийнхан тэр дундаа рок, попынхон хар тамхи хэрэглэдэг гэсэн хэвшмэл ойлголт ард хоцорсон нь сайндаа биш хэрэглээ улам хүрээгээ тэлж, хэрэглэгч нь улам залуужиж байгааг илтгэдэг. Энэ түгшүүр биш гэж үү! Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Ш.Лхагвасүрэн  нэгэн ярилцлагадаа аймшигтай хэрнээ анхаарал татахуйцДэлгэрэнгүй

Аймгуудын мэргэжлийн хяналтын газрдууд шинэ жилийн баяр тохиож буйтай холбогдуулан хяналт, шалтгалтын ажлыг эхлүүлээд байна. Хяналт шалгалтаар хадгалах хугацаа нь дууссан, хадгалалтын горим зөрчсөн нийтлэг зөрчил илэрчээ. БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ: Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Шинэ жилийн баярын үеэр хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулах зорилгоор хүнсний худалдааны дөрөв, нийтийн хоол үйлдвэрлэлийн 22, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найм, нийт 34 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хяналт шалгалтад хамруулжээ. Шалгалтаар дөрвөн нэр төрлийн 142 ширхэг хадгалалтын хугацаа дууссан, хадгалах горим зөрчигдсөн болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлын дагуу хоёр иргэнийг холбогдох хуулийнДэлгэрэнгүй

Гутайн даваанд алт олборлохыг эсэргүүцлээ Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын иргэдийн төлөөлөл Гутайн даваанд алт олборлох үйл явдлыг эсэргүүцэж байгаа талаараа өнөөдөр (2018.12.21) хэвлэлийнхэнд хандлаа.  Хоёр аймгийн долоон сумын 70 гаруй иргэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цугларч, байгаль орчин, гол усаа хамгаалах “Онон мөрөн” хөдөлгөөнийг байгуулжээ. Эхний ээлжинд хөдөлгөөн төлөөлөл Хэнтийн аймгийн Батширээт сумын Гутайн даваанд үйл ажиллагаа явуулж буй “Пегматит майнинг” компанийн  алт олборлолтыг эсэргүүцэж байна гэв. Гутайн даваанд алтны чулуун орд ашиглаж байгаа бөгөөд Онон голыг бохирдуулахад ойрхон байгааг анхааруулсан юм. Хөдөлгөөний төлөөллүүд нийслэлд ирж УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын төлөөлөлтэй уулзаж шаардлага хүргүүлсэн байна.  Хэвлэлийн бага хуралд оролцсон иргэдийн төлөөллийнДэлгэрэнгүй

МАН-ын Бага хурал давхар давхар харуул, хамгаалалт өндөр хяналт бүхий  хаалттай хаалганы цаана өчигдөр хуралдлаа. Хурлаар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцлээ. Намын дүрэмд  шинээр дөрвөн зүйл, таван заалт, дүрэмд өөрчлөлт оруулах таван зүйл, таван заалт  нэмж, харин МАН-ын дүрмээс нэг зүйл, нэг заалтыг хассан байна. Бага хурлын гишүүд дүрмийн өөрчлөлтөөр санал хураалт явуулж,  бүх өөрчлөлтүүдийг дэмжиж, хасах заалтыг ч мөн дэмжсэн байна. Ингээд гишүүдийн хэлсэн саналыг хүргье. Ерөнхий сайд У.Хүрэлсүх: УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дахиж тавьсан. Энэ асуудлыг тойрч намын удирдах зөвлөлийн гишүүд нэлээдгүй их ярьлаа. Би намын даргын хувьд намын том эв нэгдэл байна их хурлын гишүүдийн санаа бодол байна, аль алиныгДэлгэрэнгүй

UNICEF Mongolia-гаас "Агаарын бохирдол PM2.5 жирэмсэн эх болон урагт хэрхэн нөлөөлдөг вэ?" хэмээх видеог хийжээ. Утаа жирэмсэн эхийн эрхтэн тогтолцоо, цаашлаад ургийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Хариултыг, зөвлөмжийн хамт 3D видеоноос үзнэ үү. GEREG.MNДэлгэрэнгүй