Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр МҮХАҮТ-ын “Их танхим”-д уулзаж, тэдэнд тулгараад байгаа асуудлыг сонсон, салбарын сайд нарын хамтаар асуултад хариулж, санал солилцлоо. Бизнес уулзалтад  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан болон зарим агентлагийн дарга нар байлцлаа. МҮХАҮТ-аас санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 250 гаруй аж ахуйн нэгж, бизнесийг дэмжих чиглэлээр үйл ажилллагаа явуулдаг 10 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, дуу хоолойгоо илэрхийлсэн юм.Дэлгэрэнгүй

Онцгой байдлын Ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран орон нутгийн хэмжээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, энэ талаар харилцан туршлага солилцох, гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах арга зүйг гамшгаас хамгаалах албадад таниулан сурталчилах зорилгоор аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Хэнтийн, Орхон зэрэг 9 аймгийн мэргэжлийн төлөөлөл оролцсон сургалт зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг нээж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ажилтан Ана Кристина Торлоунд нар үг хэллээ.  Сургалтын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ, Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыгДэлгэрэнгүй

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав, Тунглио хотуудад 9 дүгээр сарын 6-10-нд болох “Монгол-Хятадын экспо-2019”-д оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэл эхэлсэн талаар ХХААХҮЯ, МҮХАҮТ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн ““Монгол-Хятадын экспо-2019” үзэсгэлэнд оролцох ААН-үүдийн бүртгэлийг МҮХАҮТ, Мишээл экспо, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо 8 дугаар сарын 2-12-ны хооронд хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 200 гаруй ААН бүртгүүлээд байна. Гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор гахайн мах, махан бүтээгдэхүүн, гахайн өөх орсон бүтээгдэхүүнийг БНХАУ-ын хилээр гаргахыг хориглосон, мөн хоёр улсын хооронд сүү, сүүн бүтээгдэхүүний хэлэлцээ хийгдээгүй зэргээс шалтгаалан энэ төрлийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй болохоор бусад бараа бүтээгдэхүүнүүдээр ААН-үүд оролцох боломжтой. Бүртгэлийг Мишээл экспо болон МҮХАҮТ-ын цахим хуудсаарДэлгэрэнгүй

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ: Монгол улсын Засгийн газраас боловсролын салбарт, нэн ялангуяа хүний хөгжлийн суурь болсон бага насны хүүхдийн боловсролыг дэмжихэд ихээхэн анхаарч, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 2018-2019 оны хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан ч нийт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 15% нь цэцэрлэггүй үлдэхээр байна /Нийслэлийн боловсролын газрын мэдээлэл – 2019 оны 07-р сарын 22/. Иймд Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах, бага насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах мөн эцэг эхчүүдийг тогтвортой ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцлөөр хангах зорилгоор байгууллагынДэлгэрэнгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ирэх есдүгээр сарын эхээр айлчлах сурагтай байна. Сурагтай байна гэхийн учир нь, одоогоор Владимир Путин Монгол Улсад айлчилна гэсэн албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа билээ. Энэ тухай ТАСС агентлаг Кремлийн хэвлэлийн албанаас тодруулахад, Владимир Путиныг Монгол Улсад айлчлахыг үгүйсгэхгүй гэсэн хариу өгсөн ажээ. Харин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас "Ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улсад айлчлах тухай Москвагаас албан ёсны мэдээ хараахан ирээгүй байна. Бид Ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улсад айлчилна гэдэгт найдаж байна" хэмээн тайлбарласан юм. Ямартай ч,  Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хоёр улс өргөнДэлгэрэнгүй

Энэ тухай ТАСС агентлаг Кремлийн хэвлэлийн албанаас тодруулахад, Владимир Путиныг Монгол Улсад айлчлахыг үгүйсгэхгүй гэсэн хариу өгсөн ажээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ирэх есдүгээр сарын эхээр айлчлах сурагтай байна. Сурагтай байна гэхийн учир нь, одоогоор Владимир Путин Монгол Улсад айлчилна гэсэн албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа билээ. Энэ тухай ТАСС агентлаг Кремлийн хэвлэлийн албанаас тодруулахад, Владимир Путиныг Монгол Улсад айлчлахыг үгүйсгэхгүй гэсэн хариу өгсөн ажээ. Харин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас "Ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улсад айлчлах тухай Москвагаас албан ёсны мэдээ хараахан ирээгүй байна. Бид Ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улсад айлчилнаДэлгэрэнгүй

Эрх баригч МАН-ын рейтинг судалгаагаар 20 хувьд хүрэхгүй болсоор даруй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. 2020 оны сонгууль ойртсон энэ үед намынх нь рейтинг яагаад ч нэмэгдэхгүйг ойлгосон гишүүд тойрогтоо шууд мөнгө тараах ажилд шуурхайлан орсон байна.  Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тойргийнхоо буюу Увс аймгийн иргэдэд хадгаламжийн дэвтэр нээж өгчээ. Өмнө нь улс төрчид  цагаан сарын календарь, боов, жаазтай зураг үсрээд бетон болон 20.000 төгрөг тараадаг байсан бол Чойжоо гишүүн энэ түвшинг ахиулж “Голомт” банкны хадгаламжийн дэвтэр тарааж эхэлсэн байна. Хамгийн хачирхалтай нь иргэд өөрсдийгөө хадгаламжтай гэдгээ мэдээгүй явахад регистерийн дугаарыг нь ашиглан ийн 50 мянган төгрөгний хадгаламжийн дэвтэртэй болгожээ. Тойргынхоо иргэдийг хадгаламжийн “дэвтэржүүлэх” энэхүүДэлгэрэнгүй

Саяхнаас эхлэн малчдын дунд малаа бооцоонд өгч, машин мотоцикл сугалдаг “Ёндоо” хэмээх хонжворт сугалаа болох болж, тэд энэ сугалаандаа ихээр хошуурах болсон байна. Тухайлбал, “Архангай аймгийн Эрдэнэмандал суманд уг уг сугалаа болж, иргэд олноороо санхүүгийн луйварт оролцож байна” хэмээн нэгэн иргэн цахим орчиндоо нийтэлсэн юм. Бид уг асуудлын мөрөөр тухайн сумын засаг даргатай холбогдлоо. -“ЁНДОО” СУГАЛААГ НУТАГ НУТГААС ӨӨР ӨӨР ХҮМҮҮС ИРЖ, ЗОХИОН БАЙГУУЛДАГ- Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг дарга Э.Болдбаатар “Ийм сугалаа болоод байгаа нь үнэн. Манай малчид маш ихээр оролцож байна. Яг хохирсон хүн байхгүй болохоор тэднийг “сэргийлэх хэрэгтэй, битгий оролц” л гэж гуйх юм. Одоогийн байдлаар манай суманд 3-4 удаа болчихсон байгаа юм.Дэлгэрэнгүй

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р сургуульд сурч байсан хүүгээ сүрьеэгээр алдсан ээжийн яриаг бид өчигдөр та бүхэнд хүргэсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу үзэгчдээс олон дуудлага, санал, гомдол ирлээ.  Хүүгээ алдсан ээжийн хувьд одоогоор орон нутагт ажиллаж, амьдарч байгаа, хотод ирж яриа өгөх боломжгүй байсан учир бид утсаар тодруулга авсан. Үүнд зарим үзэгч эргэлзэж, "Бодит хүн эсэхийг тодруулах шаардлагатай байна" гэсэн юм. Иймд бид уг ээжтэй ярилцаад, зургадугаар сард Улаанбаатар хотод ирэхэд нь уулзаж, ярилцахаар тохироод байна.  Уг ээжийн хувьд дөрвөн хүүхэдтэй бөгөөд талийгаач - ууган хүү нь байжээ. Ирэх жил нэг хүүхэд нь харьяаллын дагуу (Хан-Уулын 3-р хороо) 15-р сургуульд орох болчихоод байгаад бухимдалтай байгаагаа нуусангүй. Хамгийн гол нь,Дэлгэрэнгүй

ЭМЯ-ны эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн  асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан цагдан хорилоо. Энэ талаар АТГ-ынхан ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж буй бөгөөд прокурорын байгууллагынхны өгүүлснээр мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад дээрх хүмүүсийг эм, эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан нэг бус удаагийн үйлдлийг нь баримтжуулж, улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулан цагдан хорьсон гэнэ. Одоогоор хэнээс хэчнээн төгрөгийн хахууль авсныг дөнгөж шалгаж эхэлж буй учраас мэдээлэх боломжгүйг прокурор хэлсэн юм. ЭМЯ-ны эх сурвалжуудын мэдээлснээр хэрэгт холбогдон цагдан хоригдсон хоёр хүний нэг Б.Болорчимэг нь сайд Д.Сарангэрэлийн гарын хүн гэнэ. УчирДэлгэрэнгүй