Улсын Онцгой Комиссын ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд ажиллаж, өнгөрсөн долдугаар сарын үерийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах саналыг сонслоо. Тус суманд өнгөрсөн долдугаар сарын 19-ний өдөр орсон усархаг борооны улмаас үер бууж, 181 айл өрх усанд автаж, 169 хашаа нурсан байна. Тиймээс гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд 70 хүн, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийтийн эзэмшлийн 15,5 га талбай, 1,2 км үерийн даланг засварлах, 1,4 км үерийн суваг шуудуу ухах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 10 гаруй сая төгрөгийг зарцуулжээ. Цаашид үерт өртсөн айл өрх болон нийтийн эзэмшлийн 32,8 га талбайд ариутгал халдваргүйтэл хийх,Дэлгэрэнгүй

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Г-ийн амь насыг бүлэг этгээдүүд санаатайгаар бүрэлгэсэн асуудалд Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан Т.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ нарыг шалгаж эхэлсэн. Тэднийг халагдахаасаа өмнө гэмээ ухаарсан этгээдүүд болох жүжиг тавьж өөрсдийн саналаар огцорсон гэж олон нийт дүгнэж байгаа. Г-г гурван цагийн турш үхтэл нь зодож, долоон удаа толгойруу нь өшиглөсөн Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа. Талийгаачийг тамлан зовоож байх үеийн бүхий л хугацаанд Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Төмөр замын бодлогын хэрэгжилт, зохицуулалтДэлгэрэнгүй

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө хоёр долоо хоног үлджээ. Номхон морио унахгүй ч номтой цүнхээ үүрээд, ээждээ үнсүүлээд, аавдаа хөтлүүлээд сургуульдаа явахаар хүүхэд багачууд дор дороо л бэлтгэн, догдлон хүлээж сууна. Харамсалтай нь тэдний догдлон хүлээсэн есдүгээр сарын 3-нд тэд хичээлдээ явж чадахгүй нь. Учир нь багш нар нь өөдөөс нь “Та нарын хичээл хамаагүй ээ, бидний цалин л чухал байна” гээд хэлчихлээ. Өчигдөр Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос есдүгээр сарын 1-нд ажил хаях болсон талаар мэдэгдэв. Товчхондоо, тэдний мэдэгдэл хичээлийн шинэ жилээ хүлээж буй хүүхэд залуусын өнцгөөс харвал цагаа олоогүй шантааж байлаа. Цөөн хэлбэл билэг, олон хэлбэл улиг гэгчээр “Цалингаа нэм” гэсэн багшДэлгэрэнгүй

2017 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байв. Тус санамж бичгийн хүрээнд “Оюутан цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлэн явуулахаар болсон билээ. Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, МОХ-ны хамтарсан “Оюутан цагдаа” хөтөлбөрийг тав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж дуусчээ. Хамт олноо манлайлан ажилласан таван оюутан цагдааг Монголын оюутны холбооны шагналаар шагнасан байна. Ж.ДАРИЙМАА medee.mnДэлгэрэнгүй

Нийслэлийн ногоон суурьшлын бүсэд хээрийн зэрлэг амьтад орж ирэх явдал ихэссэн байна. Ялангуяа өмхий хүрэн их орж ирсэн дуудлага Нийслэлийн Байгаль орчны газарт иргэдээс ирж байгаа талаар мэргэжилтнүүд мэдээлжээ. Мөн нийслэлд хээрийн амьтад болох туулай, чоно, бор гөрөөс ч цөөнгүй орж ирдэг байна. Бор гөрөөс нь зэрлэг нохдод хөөгдөөд, суурьшлын бүсэд орж ирэх, улмаар бэртэж гэмтсэн тохиолдол цөөнгүй байгаа аж. Иймд Нийслэлийн Байгаль орчны газар нь нийслэлийн Мал эмнэлгийн малын эмчид үзүүлээд, ямар нэгэн халдварт өвчин байгаа эсэхийг шинжлүүлж, "Амьтан асрах төв"-д аваачдаг байна. Улмаар малын эмчийн хяналт дор асарч байгаад бүрэн эдгэрсний дараа байгальд эргүүлэн тавьдаг ажээ. Өчигдрийн байдлаар, гэмтсэн бор гөрөөс, начин шонхорДэлгэрэнгүй

Эрдэнэцагааны Чоно голын отряд татан буугдаж цэргийн агтаа худалдаж байна гэсэн сургаар Дархан­хаан сумын малчин Д.Жамьян бор саарал гүү, эр бор унаганы хамт 60 төгрөгөөр худалдаж авсан байна. Хол нутгаас авсан юм гээд эр унагаар нь азарга тавьж, бага насанд нь уяж сойж сумын наадамд уралдан айрагдаж байсан гэдэг. Төд удалгүй бор азарганы хөл нь муудсанаас уяж уралдуулахаа больжээ. Харин тэр азарганы эр төл нь бүгд сумын наадамд хурдалжээ. Улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байсан тавиад оны сүүлчээр Дарханхаан сумын Мантайн Өлзий-Орших бөгтөр хүрэн гүүгээ “Сүх­баатарын зам” нэгдэлд нийгэмчилсэн нь нө­гөөх хөл муутай улаан бор азарганд хураагдаж, жа­ран оны хавар эр хонгор унагаДэлгэрэнгүй

Монгол түмний хэрэглэж ирсэн олон зүйлийн бичиг үсгийн сурвалж, гадаад дотоодод хадгалагдаж байгаа эртний баримт бичгийг олон нийтэд таниулах зорилго бүхий “Монгол сурвалж бичгийн өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ. БСШУСЯ-ны дэмжлэгээр МУИС, Үндэсний номын сан хамтран зохион байгуулж буй энэхүү хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Итали, Унгар зэрэг есөн орны 30 эрдэмтэн оролцож байна. Montsame.mnДэлгэрэнгүй

ОХУ-ын Москва хотноо Россия-1 телевизийн "Гайхамшигт хүмүүс" /Удивительные Люди/ нэвтрүүлэгт Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож оюуны нөөц боломж хязгааргүй гэдгийг харуулж Оросуудыг гайхшруулжээ. Нэвтрүүлэг есдүгээр сард гарах учир нэвтрүүлэг цацагдахаас өмнө студид зураг авах, бичлэг хийх хориглосон байна. Тэд 1200 ширхэг сарнайг 9 минутад тогтоож алдаагүй хэлэх мөн ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа тамирчид маань тэр цэцгийг олох даалгаврыг ердөө тавхан минутад бүгдийг нь тогтоон даалгавруудыг алдаагүй гүйцэтгэжээ. Дашрамд дурдахад тус нэвтрүүлгийн дараагийн улирлын эхний дугаарт Монголын Оюун Ухааны Академийн  Захирал Х.Хатанбаатар "Математикийн гайхамшиг"-ийг үзүүлэхээр уригджээ. Б.БУРМАА Medee.mnДэлгэрэнгүй

ГовьАлтай аймгийн Хөхморьт нутагт орших Сангийн далай нуурын орчимд олон тооны усны шувууд үхсэн байна гэсэн иргэний мэдээлэл энэ сарын 16-нд холбогдох газарт иржээ. Одоогоор үхлийн шалтгааныг шалгахаар онцгой байдлын газар, мал эмнэлэг,мэргэжлийн хяналтын албан хаагч нар газар дээр  нь очиж, үхсэн шувуудаас дээж авах ,устгаж ариутгах зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Үхсэн шувуудын олонх нь фахлай, ангир шувууд байгаа аж.Дэлгэрэнгүй

Хүүхдийг хэзээ нэгэн цагт хөхнөөс гаргах тухай яриа үүснэ. Ээжийн эрүүл мэнд асуудалгүй, сүү элбэг, хүүхэд 2 нас хүрээгүй бол хөхөж л байх ёстой. Ховор тохиолдолд ээжийн эрүүл мэндийн улмаас хүүхдийг шууд хөхнөөс гаргах асуудал тулгардаг. Мөн ховор биш нэг шалтгаан нь бяцхан үр шууд эмээ, өвөөгийн асаргаанд өсөх шаардлага тулгардаг. Харин 2 нас хүрчихсэн хүүхдийг ээж нь хэчнээн сүү элбэгтэй байсан ч хөхүүлэх нь нэг талаараа буруу юм. Учир нь энэ үед эхийн сүүнд хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөнд хэрэгтэй олон аминдэм, эрдэс бодис аль хэдийнэ багассан байдаг. Мөн хоол тэжээлийн замаар авах ёстой амин чухал бодис ч байдаггүй. Ийм үед бор хоол идүүлэхгүй хөхүүлсээрДэлгэрэнгүй