НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Хөгжмийн соул урсгалын хатан хаан гэгддэг Америкийн дуучин Арета Франклин Мичиган муж улсын Детройт хотод 76 насандаа таалал төгссөн тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. 2010 онд дуучин Арета Франклиныг нойр булчирхайн хорт хавдартай гэж оношилж байсан аж. Үүнтэй холбоотойгоор уран бүтээлийн замналаа өндөрлөж байгаагаа тэрбээр өнгөрсөн онд мэдэгдсэн юм. Америкийн рок-н-роллын ертөнцөд алдар нэр авчирсан анхны эмэгтэй бол  А.Франклин юм. “Rolling Stone” сэтгүүлийн хувилбараар, энэ төрлийн хөгжмийн урсгалдаа дуучин А.Франклин түүхэндээ хамгийн агуу дуучинд тооцогддог байна. Тэрбээр Грэммийн 18 удаагийн шагналтан юм. 2005 онд А.Франклин Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар шагнуулж байжээ. 2009 онд тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцожДэлгэрэнгүй

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 400 жилийн өмнө Оросуудын Хятад руу гардаг байсан “Дорнын элчийн зам”-аар машинтай аялж буй 15 аялагчийг энэ сарын 16-ний өдөр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд угтан авлаа. Аялагчид Томск- Бээжин- Томск маршрутаар 10 орчим мянган км аялахдаа Монголын нутгаар дайран өнгөрч манай орны байгаль, түүх дурсгалын газруудыг үзэж сонирхож байгаа аж. Өнгөрөгч сарын 24-ний өдөр Томск хотоос эхэлсэн уг аяллыг Томскийн казак Иван Петлины Хятад руу аялсны 400 жил, Томск мужийн Оросын газарзүйн нийгэмлэгийн 70 жилийн ойг тохиолдуулан Оросын Ерөнхийлөгчийн Буцалтгүй тусламжийн сан, Томск мужийн захиргаа, Монгол дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Россотрудничество, Томскийн улсын их сургууль зэрэг байгууллагууд хамтранДэлгэрэнгүй