Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ирээд байсан Д.Гантулга нарт холбогдох шүүх хурал  хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магалдлагаа ирүүлж, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, энэ сарын 24-ний өдөрийн 11.00 цагт хаалттай явуулахаар товлон зарлалаа.Дэлгэрэнгүй

Эх орноо хамгаалахаар албандаа мордсон залуус энэ л өдрийг хуруу даран хүлээсэн. Тэдний хүсэн хүлээсэн өдөр, баяр өчигдөр /2018.8.16/ тохиож, оюутан цэргүүдийн мэргэжлийн бэлтгэл сургалт өндөрлөж, тангарагийн баяраа тэмдэглэв. Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулиар цэргийн алба хаах нэг хэлбэр болсон “Оюутан цэрэг” цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад энэ онд 1500 оюутан бүртгүүлснээс Улаанбаатар хотод 650, хөдөө орон нутагт 350 нийт 1000 оюутан хамрагджээ. Эдгээр оюутан дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-нд онолын сургалтад хамрагдаж, зургадугаар сарын 30-нд эхэлсэн цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтаа өчигдөр өндөрлөж, тангараг өргөх ёслолоо тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газраас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Шархад дахь хээрийн сургалтын төвд хоёр сар үргэлжилсэн юм. Сургалт өндөрлөснөөр тэдДэлгэрэнгүй

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Хөгжмийн соул урсгалын хатан хаан гэгддэг Америкийн дуучин Арета Франклин Мичиган муж улсын Детройт хотод 76 насандаа таалал төгссөн тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. 2010 онд дуучин Арета Франклиныг нойр булчирхайн хорт хавдартай гэж оношилж байсан аж. Үүнтэй холбоотойгоор уран бүтээлийн замналаа өндөрлөж байгаагаа тэрбээр өнгөрсөн онд мэдэгдсэн юм. Америкийн рок-н-роллын ертөнцөд алдар нэр авчирсан анхны эмэгтэй бол  А.Франклин юм. “Rolling Stone” сэтгүүлийн хувилбараар, энэ төрлийн хөгжмийн урсгалдаа дуучин А.Франклин түүхэндээ хамгийн агуу дуучинд тооцогддог байна. Тэрбээр Грэммийн 18 удаагийн шагналтан юм. 2005 онд А.Франклин Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар шагнуулж байжээ. 2009 онд тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцожДэлгэрэнгүй

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 400 жилийн өмнө Оросуудын Хятад руу гардаг байсан “Дорнын элчийн зам”-аар машинтай аялж буй 15 аялагчийг энэ сарын 16-ний өдөр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд угтан авлаа. Аялагчид Томск- Бээжин- Томск маршрутаар 10 орчим мянган км аялахдаа Монголын нутгаар дайран өнгөрч манай орны байгаль, түүх дурсгалын газруудыг үзэж сонирхож байгаа аж. Өнгөрөгч сарын 24-ний өдөр Томск хотоос эхэлсэн уг аяллыг Томскийн казак Иван Петлины Хятад руу аялсны 400 жил, Томск мужийн Оросын газарзүйн нийгэмлэгийн 70 жилийн ойг тохиолдуулан Оросын Ерөнхийлөгчийн Буцалтгүй тусламжийн сан, Томск мужийн захиргаа, Монгол дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Россотрудничество, Томскийн улсын их сургууль зэрэг байгууллагууд хамтранДэлгэрэнгүй