Сайд дарга нар шагналын хур буулгаж, бэлгээр бороо оруулж эхэллээ

Сайд дарга нар шагналын хур буулгаж, бэлгээр бороо оруулж эхэллээ

2 сарын өмнө

Аливаа баярын өмнө шагналын хур буулгаж, бэлэг сэлтээр бороо оруулдаг уламжлал монголын төрд бий.

Энэ удаад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэвийн боов, өөрийн ажлын тайлан бүхий сонин, даралтны аппарат ахмадуудад бэлэг болгон тарааснаар бэлгийн цувааг эхлүүлэв.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү 25 кг-ын гурил хоёр уут, цаг тооны бичгийг ахмадуудад тараажээ.

УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Цүнх, гүрж ногоон цай, агаар шүүгч, оёдлын хэрэгсэл, сахар, тайлан.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил сайд дүүргийн иргэдйн уулзалтын үеэр 500 ахмадад мөн тавгийн идээ тараасан байна.

Бэлэгнээс гадна төрийн шагналыг гишүүд сайд дарга нар гардуулж өгдөг уламжлал хэдийнээс ч юм тогтсон. Өдгөө гишүүд дарга нар бүгд улсын аварга малчин, улсын сайн тариаланчдын шагналыг гардуулахаар нутуг нутгийн зүг зорьж, урт цуваа үүсгэн дахилдаж байгааг хүн бүр мэднэ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатарт “Улсын аварга малчин” цол тэмдэг, өргөө цагаан гэр, гарын бэлгийн хамт гардуулж өгчээ.

TIME.MN