ХАХУУЛЬД 500 САЯ ТӨГРӨГ АВЧ БАЙГААД БАРИГДСАН ЗАХИРАЛ Д.БЯМБА-ОЧИР СУЛЛАГДЖЭЭ

ХАХУУЛЬД 500 САЯ ТӨГРӨГ АВЧ БАЙГААД БАРИГДСАН ЗАХИРАЛ Д.БЯМБА-ОЧИР СУЛЛАГДЖЭЭ

10 сарын өмнө

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн аравдугаар сард "Улаанбаатар дулааны сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн захирлыг авлигын хэргээр баривчилсан билээ. Тодруулбал, тус компанийн захирал Д.Бямба-Очир бусдаас 500 сая төгрөгийн авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилж, цагдан хорьсон юм.

Тэгвэл нэг сар хоригдсон тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард батлан даалтад гарсан бөгөөд хэрэг шалгагдсан хэвээрээ байна. Одоогоор хэрэг нь шүүхэд ирээгүй байгаа талаар эх сурвалж хэллээ.

Тэгвэл түүнтэй холбоотой бас нэгэн мэдээлэл гарч эхэллээ. Түүнээс 87 байр гарсан гэнэ. Дулаанаар хангасан хотхон болгондоо нэг байр авдаг гэсэн мэдээлэл байна.

Дашрамд дуулгахад, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нь 14 үйлдвэрлэлийн нэгж хэсгийн дотоод удирдлагын бүтэц зохион байгуулалттайгаар, 300 гаруй ажилтан, албан хаагчтайгаар  үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn