Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих санал ирүүлжээ

Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих санал ирүүлжээ

6 сарын өмнө

Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд ирүүлжээ. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 14.00 цагт товлогдсон байна.

АТГ өнгөрсөн онд Монгол Улсын  Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг саатуулж, хоёр сар шахуу хорьсон байдаг.  Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн юм.

Э.АРИУН 

news.mn