Ч.Бямбаа: “Чиний 100 сая төгрөгийг би Д.Дорлигжавт өгсөн”

Ч.Бямбаа: “Чиний 100 сая төгрөгийг би Д.Дорлигжавт өгсөн”

9 сарын өмнө

. Улстөрчдийн дарамтанд орж, тэдэнд дээрэмдүүлж, авлига хээл хахууль өгч байсан бизнесмэнүүд Т.Ганболдын зоригтой үг, үйлдэлд зоригжжээ. “.

Түүний компанийг 2012 онд татварын хэргээр шалгасан ба энэ үеэр Д.Дорлигжавын баруун гар Чангаагийн Бямбаа гарч ирэн “Ах нь наад хэргийг чинь дарна. 100 сая төгрөг өгчих. Дорлигжавт дамжуулж өгнө” гэжээ. Тухайн үед Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокурор хийдэг, түүний нөлөө их, айж эмээхгүй хүн ч гэж байдаггүй байлаа. Аргагүй байдалд орсон бизнесмэн хоёр гэрчийг байлцуулан Ч.Бямбаад 100 сая төгрөг өгчээ.

.

Иймд уг бизнесмэн Ч.Бямбаагаас 100 сая төгрөгөө нэхжээ. Ер нь одоо болтол нэхдэг юм байна. .

Энэхүү 100 сая төгрөгийн хэрэг нь 2012 оны наймдугаар сард болсон бөгөөд тэр өвлөө Ч.Бямбаа нь Орхон аймгийн Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежер болон явсан ба хэдийгээр нам нь ялсан боловч Орхоны уугуул партизанууд түүнийг ГОК-ийн орлогч даргаас дээш тавиагүй, үйлдвэрт гарсан ослоор далимдуулж хөөснөөр хэн ч биш болгожээ.

Уг бизнесмэн шаардлагатай гэвэл хоёр гэрчтэй уулзаж байгаа бичлэг, баримтыг гаргаж тавих ба хэвлэлийн бага хурал хийж, улстөрчид, тэдний гар хөлүүд, Т.Ганболдын хэлснээр их замын дээрэмчид хэрхэн бизнес эрхлэгчдийг дарамталж мөнгө авдгийг илчлэх гэнэ.

livetv.mn