Эхнэрийгээ хутгалж гэмтээгээд өөрийгөө шатаан газар дээрээ нас баржээ

Эхнэрийгээ хутгалж гэмтээгээд өөрийгөө шатаан газар дээрээ нас баржээ

8 сарын өмнө

-ХАРДАЛТЫН УЛМААС ӨӨР ДЭЭРЭЭ БИНЗЕН АСГАЖ, ШАТААЖЭЭ-

Xардалт гэх нэг төрлийн сэтгэцийн эмгэгээс болж эхнэр нөхөр хоёр маргалдах, нэгнийгээ гэмтээх цаашилбал биесээ хөнөөх тохиолдлууд бүртгэгдсээр байна. Yл ялих шалтгаанаас болж эхнэрээ гэмтээгээд өөрийгөө егүүтгэсэн харамсалтай хэрэг саяхан гарсан байгаа юм.

Tодруулбал, Энэ сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд эрэгтэй 44 настай Ц гэх иргэн бензин ашиглан өөрийгөө шатаасан байна.

Хэргийг тодруулбал, гэр бүлийн хоёр маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас нөхөр нь эхнэрийнхээ зүүн хөлийн шилбэнд хутгалаад,  дараа нь хээр очиж өөрийгөө шатаасан гэх. Hутгийн иргэн хээр шатсан цогцос байхыг хараад аймгийн цагдаад дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Өмнөговь аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газар дээр очиж, мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд эхнэр болох 34 настай Б нь хөнгөн гэмтэлтэйгээр гэрээр эмчилгээ хийлгэж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар гэр бүлийн хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй, урьд өмнө таарамжгүй харилцаа үүсгэж байгаагүй, төлөв даруу хүмүүс аж.

Хэргийг мөрдөн шалгах явцад урьдчилсан байдлаар эхнэрийгээ бусадтай хардсаны улмаас маргалдаж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn