Энэ онд хоёр Ерөнхий сайдын ХЭРГИЙГ гадаадынхантай хамтарч шийднэ...

Энэ онд хоёр Ерөнхий сайдын ХЭРГИЙГ гадаадынхантай хамтарч шийднэ…

9 сарын өмнө

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд, МАН –ын дарга асан Санжийн Баярыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл албан тушаалаа ашигласан, бусдад давуу эрх  олгосон гэх үндэслэлээр, 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийг Дубайн гэрээ гэгч асуудалд холбон Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны гуравдугаар сард сүр дуулиантайхан баривчилж, хориод байсан билээ. Тэгвэл энэ асуудал он дамнаад ч таг болчихлоо.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан  тул хоёр Ерөнхий сайдыг батлан даалтаар гаргаж, хилийн хориг тогтоосон байдаг. Түгжээтэй хаалганы цаана шийдэгдсэн эл хэргийг дахин сөхөж сураг гаргаваас Монголын хууль хяналтынхан дийлэхгүй учраас гадны хууль хяналтынхантай хамтран шалгаж байгаа гэв.

ulsturch.mn