Гэр бүлээрээ хүн худалдаалдаг байсан этгээдүүдийг 5-10 жил хорих ялаар шийтгэлээ

Гэр бүлээрээ хүн худалдаалдаг байсан этгээдүүдийг 5-10 жил хорих ялаар шийтгэлээ

10 сарын өмнө

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулж нийт 6 бүлгийг илрүүлэн шалгаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гэр бүлээрээ нийлэн хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсан бүлэг этгээдийг мөрдөн шалгажэээ. Тодруулбал П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нар нь бүлэглэн нэр бүхий 5 эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалсан Эрүүгийн хэрэгт шалгагдаж, улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр  шүүхэд шилжүүлснийг  Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцсэн байна. Шүүхээс П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт 8 жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт 5 жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.

Б.Цог

www.zindaa.mn