Төрийн банкны захирал Д.Баярсайханыг яллагдагчаар татаж, ажлын өрөөг нь битүүмжилжээ

Төрийн банкны захирал Д.Баярсайханыг яллагдагчаар татаж, ажлын өрөөг нь битүүмжилжээ

9 сарын өмнө

Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, прокуророос яллагдагчаар татах саналыг шүүхэд хүргүүлсэн гэх мэдээлэл байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, Д.Баярсайханыг 20 орчим тэрбум төгрөгийн хэргээр шалгаж байгаа гэх ба уг хэрэгтэй холбогдуулан түүний автомашин болон ажлын өрөөг битүүмжилсэн байна. Тэрбээр өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар есөн жил ажилласан бөгөөд 2016 онд Төрийн банкны ерөнхий захирлаар томилогдоод байсан юм. Харин өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан байдаг.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN