М.Энхболдын удирдсан шинэ оны анхны УИХ-ын чуулган хойшиллоо

М.Энхболдын удирдсан шинэ оны анхны УИХ-ын чуулган хойшиллоо

3 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаан дахиад хойшиллоо. Учир нь УИХ-ын  нэгдсэн  чуулганы хуралдаанаас өмнө МАН-ын бүлгийн  гишүүд цуглаж, цаг үеийн нөхцөл байдлын тухай ярилцах шаардлагатай байгаа тул УИХ-ын дарга М.Энхболдоос чуулганыг хойшлуулж өгөхийг хүссэн юм.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хүсэлтийн  дагуу МАН-ын бүлэг хуралдтал чуулганы хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Шинэ оны анхын чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “УИХ-ын даргыг огцруулах  тухай бичгийг нэр бүхий 40 гишүүн өгсөн. Энэ  дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад хуульд заасан  шаардлагыг хангаагүй учраас УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй хэмээн  дүгнэлт гаргасан. Үндсэн хуулийн  цэцийн дүгнэлт гараагүй байгаа. Тийм учраас  гишүүдийг  чуулганы хуралдаанд идэвхтэй  ороцлож, чухал хууль тогтоомжуудыг  батлах асуудалд анхаарлаа хандуулахыг хүсье. Оны өмнө долоон удаагийн чуулган хуралдаагүйн  улмаас хэлэлцэх  асуудал овоорсон байгаа тул ирцээ  бүрдүүлж, чуулгандаа сууна уу, гишүүд ээ”  гэлээ.

ulsturch.mn