Д.Дорлигжав:Дахиад 2 сая доллар өөрт нь мэдэгдэлгүй ороод, гарсан байдаг...

Д.Дорлигжав:Дахиад 2 сая доллар өөрт нь мэдэгдэлгүй ороод, гарсан байдаг…

6 сарын өмнө

-Яриад байгаа 4 сая долларын тухай түүх ингэж эхэлдэг юм.  Тухайн үед “Алтан Дорнод Монгол”-ын захирал Паушок Монголын Засгийн газартай “Алтны 68 хувийн татвар төлөхгүй би гадаадын хөрөнгө оруулагч” гэж Олон улсын арбитр дээр маргаан үүсгэсэн байдаг. Гэтэл Арбитрын шүүхээс Тогтвортой байдлын гэрээгүй байсан учир төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан.  Тэгээд сүүлдээ Паушок “Монголд юм хийж болохгүй юм байна” гээд компаниа зарахаар шийдсэн юм байна лээ. Яагаад энэ тухай яриад, мэдээд, “байна лээ...” гэж хэлээд байна вэ гэхээр энэ хэрэгт нэр холбогдоод байгаа манай дүү Баатар тэр үед “Голомт” банкнаас зээл авахаар хөөцөлдөж байсан.

Зээл авах гээп хөөцөлдөж явах энэм үед нь “Голомт” банкны захирал Д.Баясгалан “Паушок компаниа зарна гэж байна. Манай банк энэ “Алтан Дорнод”-оос маш их авлагатай. Авлагаа салгаж авмаар байна. Тэгэхээр би чамд зээл гаргаад өгье. Чи харин Паушокийн компанийг ав” гэсэн юм билээ.Тэгээд   манай дүү, тэр Бямбаатай хамт Москва яваад Паушоктой уулзаж, компанийг нь худалдаж авахаар тохироод төлбөр тооцоо хийх графикаа хийсэн байгаа юм. Паушок, эхлээд 2 сая доллар төл гэсэн болзол тавьсан юм байна лээ. Тэгээд манай дүү “Голомт” банкнаас зээлсэн мөнгөнөөсөө 2 сая долларыг  Паушокт төлсөн. Иймэрхүү байдалтай явж байх үед нь Баясгалан гэнэт зээл өгөхөө зогсоосон. Юу болсон гэхээр  “Паушокийн компанийг бэлэн мөнгөөр худалдаж авах хүн олдлоо” гэсэн. Тэр нь энэ Т.Ганболд. Ясар ч байсан Д.Баясгалан “Бэлэн мөнгөтэй хүн хүрээд ирлээ. Хоёулаа ярьсан юм аа зогсооё” гэж манай дүүд хэлсэн байна лээ.   Нэгэнт банк нь зээл өгөхгүй юм чинь тэгэхээс яахав гээд ингээд зогссон. Тэгээд Т.Ганболд, Д.Баясгалан, манай дүү гурав суугаад “За, би “Голомт” банкнаас урьдчилж зээл аваад, энэ Паушок гэдэг хүнд 2 сая доллар өгсөн. Та энэ мөнгийг буцааж манай данс руу хийгээд “Голомт” банкны өрийг хааж өгнө шүү” гэж тохирсон байдаг. Энэ дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд 2 сая доллар хоорондын тооцоо гэж  Т.Ганболдын компаниас орж ирээд, мөн тэр өдрөө зээлийн төлбөр гээд гараад явсан бичиг байна. Ингээд манай дүү энэ төлбөр тооцоогоо хийгээд бүх юмаа хааж байгаа юм.

Гэтэл сарын дараа манай дүү компанийнхаа дансыг шалгасан чинь дахиад 2 сая доллар өөрт нь мэдэгдэлгүй ороод, гараад явсан байдаг. Тэгэхээр нь 2011 оны 11 дүгээр сарын 14-нд “Голомт” банкны захирал руу албан тоот явуулжээ.  “Манай компанийн данс руу юун мөнгө ороод гарав...” гэсэн утгатай.  Ингээд “Голомт” банк гүйлгээ хийсэн бүх баримтаа шалгаад манай дүүд буцаан нэг хуудас цаас хариу өгсөн байдаг. 2011 оны 11 дүгээр сарын 08-нд “Пайнеринг” гэдэг Т.Ганболдын компани, “Рекат Монголия” гэдэг компанийн данс руу андуурч 2 сая доллар шилжүүлсэн тул буцаан шилжүүлж өгнө үү гэсэн бичиг ирсэн. Тиймээс буцааж шилжүүлсэн. Ийм юм болсон учир бид танай данснаас буцаан татсан, уучлаарай” гэсэн агуулгатай...

Тэгэхээр энэ Т.Ганболдын яриад байгаа 4 сая долларын 2 сая нь хоорондын төлбөр тооцоо, нөгөөх нь андуурч хийсэн 2 сая долларын бичиг...Үүнийгээ бариад л гүйгээд байгаа юм. Тэгэхээр тэр мөнгийг андуурч манай дүүгийн компанийн данс руу шилжүүлсэн биш үр зориуд хийчихээд андуурсан гэсэн авчихаад бичиг гаргаж, сенсаци үүсгээд байна.

Монгол Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав 4000 000 долларын тухай мэдэхгүй биш маш сайн мэдэх ажээ. Тиймээс ийм тайлбарыг олон нийтэд өөрийн амаар хүргэсэн. Эрх мэдэлтнүүд түүний эргэн тойрныхон 4 000 000 ам. доллар шилжүүлээд буцааж авч “тоглосон” нь авлигал уу аль эсвэл андуурал уу гэдгийг цаг хугацаа харуулах бололтой. АТГ өнөөдөр мэдээлэхдээ “Алтан Дорнод Монгол”-ын Ганболд гадаадад яваа учраас тодруулга тайлбар аваагүй гэсэн юм.

ULSTURCH.MN