Норвеги 2025 он гэхэд амьтны үсний зориулалтын бүх фермийг хаана

Норвеги 2025 он гэхэд амьтны үсний зориулалтын бүх фермийг хаана

4 сарын өмнө

Норвеги үслэг эдлэлийн фермийн аж ахуйг зогсоосон анхны Скандановийн орон, Европын 14 дэх улс болох гэж байна. Консерватив намын сайд Эрни Солберг 2025 он гэхэд бүх үслэг эдлэлийн фермийг хаах шийдвэр гаргажээ.

Амьтны үсний зориулалтын фермийг олон улс, томоохон байгууллагууд тэр ч байтугай хувцас үйлдвэрлэгчид өөрсдөө харгис хэрэг гэж үздэг. Эдгээр ферм амьтдыг насан туршид нь торонд хорьж байгаад алж, арьсыг нь өвчиж авдаг байна. Одоогийн байдлаар Норвеги улсад энэ төрлийн 300 ферм үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд жилд ойролцоогоор 1 сая ширхэг амьтны арьс боловсруулдаг. Жил бүр Норвегид 700 мянга нь усны булга, 11 мянган нь үнэг арьснаасаа болж нядлуулж байна.

Энэ шийдвэрт амьтны эрхийн олон ч байгууллагууд баяртай байгаа бөгөөд амьтны үснээс татгалзагсадын цуваа уртассаар байна. Улсуудаас Герман, Австри, Япон, Швед, Энэтхэг татгалзжээ. Харин тансаг зэрэглэлийн брендүүдээс Armani, Coach, Versace, Michael Kors, Gucci, Burberry, Chanel нар татгалзаж байна.

Эх сурвалж: Independent n24.mn