Согтуурсан үедээ төрсөн эцгээ зодож амь насыг нь хохироожээ

Согтуурсан үедээ төрсөн эцгээ зодож амь насыг нь хохироожээ

10 сарын өмнө

Энэ сарын 26-ны 13:34 цагт Багануур дүүргийн гуравдугаар хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг жижүүрийн бүрэлдэхүүнд ирүүлжээ. Мэдээллийн дагуу хэргийн газрын үзлэг хийхэд тус тоотод суух эрэгэй 75 настай Р-ийг төрсөн хүү эрэгтэй 37 настай “О” согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон байжээ.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт байсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй “Стандарт” /0.5л/ архины шил, 45см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг хураан авч битүүмжлэн, эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинэ жилийн баяр тохиож буйтай холбогдуулан иргэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар бусдын амь насыг бүрэлгэж байгаа харамсалтай хэрэг гарсаар байгаа юм. Дээрх гэмт хэрэг ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас төрсөн эцгийнхээ амь насыг бүрэлгэжээ. Мөн сүүлийн өдрүүдэд дийлэнх үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд нь архидан согтуурсны улмаас ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа аж. Иймд иргэд баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл зохистой, тааруулан хэрэглэхийг Цагдаагийн ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn